Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 158 тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хууль болон Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолыг хамт баталлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль гарснаар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, эрх чөлөөг бүрэн дүүрэн эдлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүн олон нийт, хамт олны хүрээнд хөгжих эрх зүйн орчин бүрдэж, тэдгээрт үзүүлэх нийгмийн үйлчилгээ хүртээмжтэй болж, хүрээ нь өргөжин, чанар нь дээшилнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрөө өөртөө итгэх, өөрийн бодит боломжид тулгуурлан хөдөлмөр эрхлэх, өөрийн онцлог хэрэгцээнд нийцсэн нийгмийн үйлчилгээнд хамрагдах боломж бүрдэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй дэд бүтэц бий болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх О.Баяраа /262804, 99199853/ --- оо О оо ---

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw