Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 40 Мөн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай, Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувь хэмжээг тогтоох тухай, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай зэрэг Улсын Их Хурлын 5 тогтоолын 25 заалтаар Засгийн газар болон холбогдох төрийн байгууллагуудад үүрэг чиглэл байна. 2015 оны намрын чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хорооноос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын 13, 14 дэх илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 28, 29 дүгээр тогтоол, Өргөдлийн байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгөх тухай 13, 15, 16 дугаар тогтоолын нийт 33 заалтаар Засгийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисст үүрэг өгөгдсөн байна. 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооноос нийт 8 удаагийн хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт 39 заалт бүхий үүрэг өгөгдсөн байна. 3.5.Хугацаатай албан бичгийн шийдвэрлэлт 2015 оны жилийн эцсийн байдлаар Улсын Их Хурлын гишүүдээс төрийн байгууллагуудад мэдээ, мэдээлэл авах, санал ирүүлэх, хууль хэрэгжүүлэх асуудалтай холбоотой нийт 1149 албан бичиг явуулснаас 773 буюу 67.2 хувь нь хуулийн хугацаандаа шийдвэрлэгдэн хариу ирж, 83 буюу 7.2 хувь нь тогтоосон хугацаанаас 1-89 хоногоор хэтрүүлж хариуг ирүүлсэн байна. 3.6.Төсвийн хяналт, шинжилгээ 1. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон Үндэсний хөгжлийн цогц бодлого хоорондын уялдаа”, “Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2014, 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлүүдтэй буюу өмнөх онуудын төлөвлөлттэй уялдсан байдал”, “Монгол Улсын макро эдийн засгийн урьдчилсан гүйцэтгэлийн талаар”, “Дэлхийн эдийн засгийн ерөнхий төлөв байдал, цаашдын хандлага”, “Гол нэр төрлийн эрдсийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн хандлага, төсөөллийн тойм” зэрэг сэдвүүдээр дүн шинжилгээ хийж, санал зөвлөмжийн хамт боловсруулан Эдийн засгийн байнгын хороонд танилцуулсан. 2. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд дүн шинжилгээ хийж, холбогдох санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлсэн. 3. Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өргөн барьсан Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх 356,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын 501 төсөл, арга хэмжээ, Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх 444,6 тэрбум төгрөгийн 214 төсөл, арга хэмжээнд өмнөх тодотгосон төсөвтэй зэрэгцүүлсэн судалгаа, тооцоо шинжилгээ хийж, танилцуулга бэлтгэн, ажлын хэсэг, байнгын хороод, нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлж, шийдвэрлүүлсэн. 4. Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн төсөлд 2016 оны орлого, зарлагыг өмнөх онуудтай зэрэгцүүлэн судалж, олон улсын болон хөрш орнуудын эдийн засгийн байдал, Монгол Улсын эдийн засгийн байдал, ДНБ-ий өсөлт, уул уурхайн бүтээгдэхүүний

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw