15 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан 51 ажлын хэсэг 262 удаа хуралдаж, төслүүдийн талаар болон хяналт шалгалтын ажлын дүнг хэлэлцэн зохих шийдвэр гаргажээ. Байнгын хороо, түр хороо, дэд хороодод иргэд, байгууллагаас ирүүлсэн 389 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу хянаж, зохих журмын дагуу шийдвэрлэж хариуг өгсөн байна. Нэг.АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРОО Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд 13 удаа хуралдаж, хуулийн төсөл 12, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 7, олон улсын гэрээ, конвенцийг зөвшилцөх асуудал 7, харьяа байгууллагын танилцуулга, мэдээлэл 1, Байнгын хорооны ажлын хэсгийн танилцуулга 1, төлөвлөгөө, тайлан 1, нийт 31 асуудал хэлэлцэж гаргасан байна. Байнгын хорооны хуралдаанаас нийт 20 санал, дүгнэлт, 14 зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасан. Үүнээс зөвшилцсөн асуудлаар 7 санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлсэн байна. Тусгай хяналтын дэд хороо 3 удаа хуралдаж, 5 асуудал хэлэлцсэн байна. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Дараахь 11 олон улсын гэрээ, хэлэлцээрийг соёрхон батлах, нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлууллаа. Үүнд: 1.Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протокол соёрхон батлах тухай; 2.Монгол-Оросын “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протокол соёрхон батлах тухай; 3.Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийн зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай; 4.Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай; 5.“Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах хэлэлцээр” соёрхон батлах тухай; 6.Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид нэгдэн орох тухай; 7.Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олох 1 тэрбум ам.долларын зээлийн ашиглах тухай Монгол Улсын Сангийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай; 8.Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай;
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw