Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 144 Г)Нийгэм, боловсрол, соёл, шинжлэх ухааны чиглэлээр ХАМТЫН ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Төрөөс тэтгэврийн тогтолцооны асуудлыг зөв тодорхойлох, нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлалыг бий болгох, шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд тэтгэврийн зөрүүг арилгах, өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас нийгмийн даатгалын шимтгэл төлж чадаагүй иргэдийн асуудлыг нэг удаагийн арга хэмжээгээр зохицуулах зэрэг иргэд рүүгээ чиглэсэн олон нааштай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа боловч төрөөс зайлшгүй зохицуулах шаардлагатай зарим асуудал байсаар байгаа бөгөөд энэ нь “Хамтын тэтгэврийн” асуудал юм. Хамтын тэтгэврийн тухай хуулийн гол үзэл баримтлал нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд үлдсэн гэр бүлийн гишүүнд түүний амьдрах хугацаанд тэтгэвэр нь тодорхой хувь хэмжээгээр давхар олгогдох явдал бөгөөд уг хууль 9 зүйл, 19 хэсэг, 11 заалттай. Хамтын тэтгэврийн тухай хуулийг Тэжээгчээ алдсаны тэтгэврийн тухай хуультай адилтган ойлгож болохгүй, уг тэтгэврийг авах субьектүүдийг тодорхой заасан байдаг. Хамтын тэтгэврийн тухай хуулийн үйлчлэлд нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэвэр эсхүл цэргийн алба хаасны тэтгэвэр авч байгаад нас барсан иргэний 15 ба түүнээс дээш жил хамт амьдарсан эхнэр эсхүл нөхөр хамаарах бөгөөд хамтын тэтгэвэр авагч нь 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй Монгол Улсын иргэн байна. Хамтын тэтгэвэр авах эрх үүссэн иргэнд олгох хамтын тэтгэврийн хэмжээг хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшин, үнэ ханшны өөрчлөлттэй уялдуулан Засгийн газар жил бүр тогтоох бөгөөд хамтын тэтгэвэр нь нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээний 20 хувиас багагүй байх юм. Хамтын тэтгэвэр олгох хугацааны хамрах хүрээг Засгийн газар журмаар тогтооно. Хамтын тэтгэврийн тухай хууль бий болсноор тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд сөргөөр нөлөөлөх байдал үүсэхгүй бөгөөд цаашид гэр бүлийн үнэ цэнэ нэмэгдэж, тогтвортой гэр бүлийн тоо олширч, гэр бүлийн гишүүдийн бие биеэ хайрлах, урт удаан хугацаанд хамт амьдрах, олон хүүхэд төрүүлж өсгөх, эрүүл мэнддээ анхаарах зэрэг олон талын ач холбогдолтой болно. Хамтын тэтгэврийн тухай хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх О.Баяраа Утас:262804, 99199853 --- оо О оо ---

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw