Чуулганы танилцуулга

179 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà Монгол Улс одоогийн байдлаар 8 улстай ялтан шилжүүлэх тухай хоёр талт олон улсын гэрээг байгуулан, эдгээр гэрээний хүрээнд тухайн улсад ял эдэлж байгаа Монгол Улсын иргэдийг өөрийн улсад шилжүүлэн авч байна. Гэвч Монгол Улсын иргэд олноор зорчдог Америкийн Нэгдсэн Улс, Япон, Швейцарийн Холбооны Улс зэрэг зарим өндөр хөгжилтэй улстай ялтан шилжүүлэх талаар хоёр талт гэрээ байгуулах хүсэлтийг удаа дараа тавьж байсан боловч эдгээр улс ялтан шилжүүлэх асуудлаар хоёр талт олон улсын гэрээ байгуулахгүй, харин тэдгээр улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээнд нэгдэн орох замаар ялтан шилжүүлэх харилцааг олон улсын гэрээний хүрээнд зохицуулж болохыг мэдэгдсэн юм. Европын зөвлөлийн Ялтан шилжүүлэх тухай конвенци нь Европын зөвлөлийн гишүүн улсаас бусад улс нэгдэн ороход нээлттэй байдгаараа онцлогтой бөгөөд одоогийн байдлаар тус конвенцид Европын зөвлөлийн гишүүн 47 улс, гишүүн бус 17 улс нэгдэн орсон байна. Иймд Монгол Улс өөрийн иргэд олноор зорчиж гэмт хэрэгт холбогдох магадлалтай улс тус бүртэй ялтан шилжүүлэх тухай хоёр талт гэрээ байгуулахаас илүүтэйгээр Европын зөвлөлийн Ялтан шилжүүлэх тухай конвенцид нэгдэн орох нь илүү ач холбогдолтой гэж үзсэн. Энэхүү конвенцид нэгдэн орсноор Америкийн нэгдсэн улс, Япон улс зэрэг улсаас ял эдэлж байгаа иргэдээ шилжүүлэн авах боломжтой болж байна. Монгол Улс 2014 оны 05 дугаар сард Европын зөвлөлийн Ялтан шилжүүлэх тухай конвенцид нэгдэн орох хүсэлтээ Европын зөвлөлд илэрхийлж, Европын зөвлөлийн Сайд нарын хорооны 2015 оны 05 дугаар сарын 27-ны 1228 дугаар хуралдаанаар Монгол Улсыг тус конвенцид нэгдэн орохыг урихаар шийдвэрлэж, урилга ирүүлсэн. Уг хуулийн онцлог нь Монгол Улс гэрээнд нэгдэн орох үедээ уг конвенцийн зарим зүйл, заалтад тайлбар хийхтэй холбогдуулан Европын Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргад гаргах мэдэгдлийн тухай 5 заалт (1/Монгол Улсын хувьд “иргэн” гэсэн нэр томьёог дотоодын хууль тогтоомжид зааснаар ойлгоно; 2/Монгол Улсын дотоодын хууль тогтоомжид заасан байгууллага ялтан шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авах буюу илгээх бөгөөд тус байгууллага нь шаардлагатай тохиолдолд дипломат суваг ашиглаж болно; 3/конвенцийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “а”-д заасан журам нь Монгол Улс хэлэлцэн тохирогч бусад талуудтай харилцахад үйлчлэхгүй; 4/конвенцийн 16 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар ялтныг Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрүүлэх тохиолдолд энэ тухайгаа урьдчилан мэдэгдэх шаардлагатай; 5/ ялтан шилжүүлэх тухай хүсэлт, холбогдох бичиг баримтын монгол эсхүл англи хэлнээ хөрвүүлсэн орчуулгыг хавсаргасан байх шаардлагатай.)-ыг тусгасан явдал юм. Хуулийг баталснаар Европын зөвлөлийн Ялтан шилжүүлэх тухай конвенцийн гишүүн улстай эх орондоо ял эдлэхийг хүссэн иргэдийг шилжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх, эдгээр улсад хорих ял эдэлж байгаа монгол иргэд, Монгол Улсад хорих ял эдэлж байгаа гадаадын иргэдийн ялыг өөрийн хэл, соёл, шашин шүтлэг адил, гэр бүл, найз нөхөддөө ойр орчин, нөхцөлд эдлүүлэх, эдгээр иргэд болон тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн талаар хууль сахиулах байгууллагууд бүрэн дүүрэн мэдээлэл солилцох, цаашид гарч болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гишүүн орнуудтай эрх зүйн салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг эерэг үр дагавар гарна. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх П.Наранбат Утас: 262718, 91992256 --- оо О оо ---

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw