Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 106 в/Нийтэд тустай ажил хийлгэх ял. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс тогтоосон нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг нийтэд тустай ажил хийлгэх ял гэнэ. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт нэг зуун хориос дөрвөн зуун наян цагаар тогтооно. Нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахгүй. г/Зорчих эрхийг хязгаарлах ял. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явах, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ. Шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хоригийг зөрчвөл уг ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино. Энэ нь шинэ төрлийн ял юм. д/Эрх хасах ял. Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэнэ. Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. 7.Өсвөр насны хүнд оногдуулах ял нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэх зохицуулалтыг хуульд тусгайлан зохицуулсан. 2002 оны Эрүүгийн хуульд эмнэлгийн болон хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ гэсэн эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ байдаг боловч хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ нь бүрэн утгаараа хэрэгжээгүй, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага ажиллаагүй байгааг судлан үзэж гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд дараахь ял оногдуулахаар хуульд тусгасан. Үүнд: а/Нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаас дээшгүй эдлүүлж жаран цагаас хоёр зуун дөч хүртэл цагаар тогтоосон; б/Зорчих эрхийг хязгаарлах ял; в/Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял. Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн тусгай ангид найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэхээр заасан. 8.Шүүх Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болохоор хуульд тусгалаа. Үүнд: -үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ; -эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ; -хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw