Чуулганы танилцуулга

103 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà • Эрүүгийн хуульд заасан дараахь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өршөөлд хамааруулахгүй байхаар заасан. Үүнд: Эх орноосоо урвах, Тагнуул хийх, Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах, Зэвсэгт үймээн дэгдээх, Хорлон сүйтгэх, Хорлон саатуулах, Хүнийг санаатай алах, Хүний цус, эд, эрхтэнг хууль бусаар авах /хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар/, Хүн хулгайлах /хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар/, Хүнийг барьцаалах /хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар/, Хүн худалдаалах /хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар/, Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах /хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар/, Хүчиндэх /хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар/, Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих, Бусдын эд хөрөнгийг хулгайлах /хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар/, Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх /хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар/, Зандалчлах /хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар/, Терроризм, Терроризмыг санхүүжүүлэх, Тэсэрч дэлбэрэх болон түргэн шатамхай бодисыг агаарын хөлөгт хууль бусаар авч явах, Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх /хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар/, Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах /хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар/, Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэх газар зохион байгуулах, Агаарын хөлөг авч зугтаах, Илт гэм буруугүй хүнийг сэжигтнээр тооцох, яллагдагчаар татах, ял шийтгэх /хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар/, Эрүү шүүлт тулгах /хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар/, Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох /хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар/, Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, Хээл хахууль авах, Хууль бусаар хөрөнгөжих, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/ гэмт хэрэг. /Өршөөлд хамрагдаагүй эдгээр 33 зүйлд заасан гэмт хэргээс 14 нь гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд заасан гэмт хэрэг байгаа./ Дараахь 7 зүйлд заасан гэмт хэргийг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн этгээдийн эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасаж байгаа: 1/Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах; 2/Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах /хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар/; 3/Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах /хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар; 4/Бусдын эд хөрөнгийг хулгайлах /хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар/; 5/Бусдын эд хөрөнгийг булаах /хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар/; 6/Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх /хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар-147.2 дахь хэсэг/; 7/Танхайрах /хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар/. Дээр дурдсан өршөөлд хамрагдахгүй этгээд болон өршөөлөөр эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жил нь хасагдах этгээдээс бусад, гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн этгээдийн шүүхээс оногдуулсан болон биечлэн эдэлсэн ялын хугацааг харгалзахгүйгээр эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас бүрэн өршөөн хэлтрүүлнэ. Түүнчлэн хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн этгээдийг гүйцэтгэгдээгүй ялаас өршөөн хэлтрүүлэх бөгөөд хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг захиргааны шийтгэлээс өршөөн хэлтрүүлнэ. Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг, хорих ялыг нь тэнссэн хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw