177 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж, соёрхон батлуулах шаардлага байсан. Мөн Олон улсын цахилгаан холбооны байгууллагын үндсэн дүрмийн 9 дүгээр бүлгийн 52 дугаар зүйлд заасны дагуу үндсэн дүрэм, конвенцийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлаагүй гишүүн орнууд үндсэн дүрмийн 5 дугаар зүйлд заасан гишүүнчлэлийн эрхийг эдэлж, үүргийг гүйцэтгэх боломжгүй болох эрсдэл үүссэн болно. Энэ хууль нь Олон улсын цахилгаан холбооны байгууллагын үндсэн дүрэм, конвенцийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай нэг заалттай бөгөөд үндсэн дүрэм, конвенцийн нэмэлт өөрчлөлт нь тус байгууллагын гишүүн орнууд, салбарын гишүүдийн сонгох татварын нэгжийн ангилал, шатлалтай холбогдох харилцааг зохицуулна. Хууль батлагдсанаар төсвөөс нэмэлт санхүүжилт шаардагдахгүй бөгөөд олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, мэдээлэл харилцаа холбооны салбарын тогтвортой хөгжлийг хангах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, дэвшилтэт технологийг нэвтрүүлж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг мэдээлэл харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглан нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх нөхцөл бүрдэх ач холбогдолтой. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх П.Наранбат Утас: 262718, 91992256 --- оо О оо --- ЯЛТАН ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ГЭРЭЭГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр урьдчилан зөвшилцсөний дагуу Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын гэрээ”-г Монгол Улсын Их Хурлын чуулганы 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж соёрхон баталлаа. Олон улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжихийн хэрээр улс хооронд иргэдийн шилжилт хөдөлгөөн улам нэмэгдэж, тэдгээрийн гадаад улсад гэмт хэрэгт холбогдох, түүнчлэн гадаадад хорих ял эдлэх иргэдийн тоо өсөн нэмэгдсээр байна. Үүнтэй холбогдуулан эрүүгийн эрх зүйн салбарт олон улсын түвшинд хамтран ажиллах зайлшгүй шаардлага үүсэж байна. Монгол Улс 2008 онд нэгдэн орсон Нэгдсэн Үндэстний байгууллагын Онц ноцтой зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх конвенцийн 17 дугаар зүйл болон 2005 онд нэгдэн орсон Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 45 дугаар зүйлд оролцогч улсууд нь ялтан шилжүүлэх асуудлыг хоёр талт болон олон талт хэлэлцээр буюу тохиролцоо байгуулах журмаар шийдэж болохоор заасан нь эрх зүйн таатай орчныг бүрдүүлсэн юм. Монгол Улсын иргэд суралцах, ажиллах, бизнес эрхлэх, эмчлүүлэх аялах зорилгоор олноор зорчдог, оршин суудаг боловч ялтан шилжүүлэх асуудлаарх Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээнд хамаардаггүй, хоёр талт гэрээ байгуулаагүй байсан улсын нэг нь Бүгд Найрамдах Энэтхэг Улс юм. Сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улсын 5 иргэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад гэмт хэрэгт холбогдсоноос нэг иргэн хорих ялаар шийтгэгдэн 2011 онд суллагдсан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад ял эдэлж байгаа иргэн байхгүй байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw