Чуулганы танилцуулга

133 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà зогсохгүй нийт санхүүгийн салбартаа урт хугацаанд эергээр нөлөөлнө гэж үзэж байна. Ийм учраас Монголбанкнаас Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллага, холбоод, их дээд сургуулиудтай хамтран Дэлхийн банкны тусламжтайгаар олон нийтийн эдийн засаг, санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх суурь судалгааны үндсэн дээр боловсруулсан “ОНССМ-ийг дээшлүүлэх дунд хугацаа /3-5 жил/-ны хөтөлбөр”-ийг Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлэх юм. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх С.Энхцэцэг Утас: 261541, 88100371 --- оо О оо --- ГААЛЬ, ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлаас Монгол Улсын 2016 оны төсвийг хэлэлцэн батлах үед улс, орон нутгийн төсөвт “орлого бүрдүүлдэг” чиг үүргийнх нь дагуу Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрыг нэгтгэн Гааль, татварын ерөнхий газар болгон өөрчлөх шийдвэрийг гаргасан юм. Энэ үндсэн дээр Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийг Улсын Их Хурал хэлэлцэн баталлаа. Энэ хуулиар Гааль, татварын ерөнхий газрын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, түүнтэй холбоотой харилцааг зохицуулах юм. Гааль, татварын ерөнхий газрын үндсэн гол чиг үүрэг: 1.Гаалийн болон татварын тухай хууль тогтоомжийг дагаж мөрдөх заавар, зөвлөгөө, мэдээллээр татвар төлөгч, хувь хүн, хуулийн этгээдийг ханган сургалт сурталчилгаа явуулж, үйл ажиллагаандаа цахим үйлчилгээ нэвтрүүлэх; 2.Татвар төлөгч хуулийн дагуу төлбөл зохих орлогоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг хянан шалгах; 3.Хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт үзүүлэх, татвараас чөлөөлөх; 4.Гаалийн мэдүүлэгч, татвар төлөгчийн талаар мэдээллийн сан үүсгэж, гаалийн хяналт шалгалт, бүрдүүлэлт, татварын хяналт шалгалт, орлого хураалтын үйл ажиллагаанд ашиглах; 5.Тогтоосон хугацаанд татвар төлөөгүй хуулийн этгээдийн банкин дахь харилцах дансны зарлагын гүйлгээг татвараа төлж дуустал түр зогсоох; 6.Татвар, торгууль, алданги, хүү төлөхөөс зайлсхийсэн, татвар, гаалийн бүрдүүлэлтийн мэдээ, тайлан болон татвар, гаалийн хяналт шалгалтад шаардлагатай баримт бичгийг хугацаанд нь ирүүлээгүй, түүнчлэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй татвар төлөгч, хувь хүн, хуулийн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэх; 7.Гааль, татварын мэдээллийн системийг боловсронгуй болгох, мэдээллийн сангийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, хамгаалах; 8.Эрсдэл тооцох системд үндэслэсэн гааль, татварын хяналтын стратегийг тодорхойлох; 9.Гааль, татварын хяналт хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, судалгаа, бусад холбогдох баримт бичгийг хувь хүн, хуулийн этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авах; 10.Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл, түүний хөдөлгөөнд хяналт тавих зэрэг болно. Гааль, татварын байгууллагын тогтолцоо нь нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх бөгөөд дарга, асуудал эрхэлсэн гурав хүртэл дэд даргатай байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw