Чуулганы танилцуулга

25 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 2.Хяналт шалгалтын ажлын талаар Архангай, Баянхонгор, Ховд аймгуудаас ирүүлсэн иргэдийн өргөдлийн дагуу холбогдох компаниудын ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын байгууллагаар хяналт шалгалт хийлгэв. Байнгын хорооны 2015 оны 09 дүгээр тогтоолоор байгуулагдсан Газрын тосны тухай хууль тогтоомж, Бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийн талаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж, 2015 оны 6 дугаар сард Дорнод аймагт “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн газрын тосны олборлолт явуулж байгаа үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан мэргэжлийн байгууллагуудаар хяналт шалгалт хийлгэв. Мөн тус компани нь зам тавих талаар гэрээгээр хүлээсэн үүргээ 25 жилийн турш биелүүлээгүй байсныг хэрэгжүүлэх шаардлага тавьж ажиллан замын ажлын 50 хувийг гүйцэтгэсэнтэй 2015 оны 11 дүгээр сард газар дээр нь эргэн танилцав. 3.Хэлэлцүүлэг зохион байгуулсан талаар Тайлант хугацаанд иргэдийн өргөдлийг судлах хүрээнд дараахь хэлэлцүүлгүүдийг хариуцсан яам, агентлаг, төрийн болон бус байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулан зохион байгуулсан: • “Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дэмжиж ажиллахад баг, хороодын үүрэг” сэдэвт хэлэлцүүлэг; • Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг. 4.Мэдээлэл сургалт, сурталчилгаа, бусад ажлын талаар Иргэдээс Улсын Их Хуралд өргөдөл гаргах боломжийг бүрдүүлэх, хөнгөвчлөх, төрийн байгууллагуудын өргөдөл шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох, олон нийтэд нээлттэй, ил тод байх, иргэдээс өргөдөл шийдвэрлэлтийн ажиллагаанд хяналт тавих, олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжийг бүрдүүлсэн Өргөдлийн байнгын хорооны мэдээллийн удирдлагын систем буюу вэбсайт, дотоод программ хангамжийн системийг хөгжүүлж байна. Өргөдлийн байнгын хорооны мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх, сурталчлан таниулах зорилгоор 40 нүүр бүхий танилцуулгын сэтгүүлийг 2 удаа нийт 6000 хувь, иргэдэд өргөдөл гаргах зөвлөмж болон Байнгын хорооны үйл ажиллагааны товч танилцуулга бүхий гарын авлага, нугалбарыг шинэчлэн 2 удаа хэвлүүлж нийслэлийн болон орон нутгийн иргэдэд тарааж мэдээллээр хангаж ажилласан. Улсын Их Хурлын гишүүдэд тойрогтоо ажиллахад нь зориулан Өргөдлийн байнгын хорооны мэдээллийн багцыг /танилцуулгын сэтгүүл, плакат, гарын авлага, нугалбар/ бэлтгэн тараасан. Байнгын хорооны үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчлан танилцуулах, өргөдөл гаргах талаар зөвлөмж өгөх, өргөдөл хүлээн авах үйл ажиллагааг 2015 оны 10, 11 дүгээр сард Дорнод, Орхон аймгийн зарим сумдад зохион байгуулсан. Байнгын хорооны үйл ажиллагааг urgudul.parliament.mn, www.facebook.com/ Urgudliin.baingiin.khoroo, www.twitter.com/Urgudul1 цахим хуудас, Өдрийн сонин, Зууны

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw