Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 168 МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЭКСПОРТ-ИМПОРТЫН БАНК ХООРОНД БАЙГУУЛСАН ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурал 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, баталлаа. 1.Хэлэлцээрийн тухай БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 оны 8 дугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийхдээ хоёр талт эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 1 тэрбум ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээл олгох боломжтойгоо мэдэгдсэн бөгөөд талууд тус зээлийн хүрээнд ерөнхий хэлэлцээр байгуулахаар харилцан тохиролцсон. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны 59 дүгээр тэмдэглэл, Улсын Их Хурлын Эдийн засгийн, Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороодын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдааны санал, дүгнэлтийг үндэслэн БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 1.0 тэрбум ам.долларын зээлийг ашиглах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Ерөнхий хэлэлцээрт Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан. 2.Зээлийн хэлэлцээрийн санхүүжилт, нөхцөл Зээлийн нөхцөлийн хувьд жилийн 2 хувийн хүүтэй, нийт 20 жилийн хугацаанд эргэн төлөхөөс эхний 7 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд хэрэгжүүлэх төсөл тус бүрийн 85 хувийг тус зээлийн хөрөнгөөс, 15 хувийг Монголын талаас санхүүжүүлнэ. Зээлийн хөрөнгөөр санхүүжих төслүүдийг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 458 тогтоолоор баталсан. Эдгээрт: 3.Хүлээгдэж байгаа үр дүн Хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны өгөөж дээшилж, Монгол Улсад зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх эрчим хүчний томоохон төслүүд хэрэгжих эдийн засгийн бодит нөхцөл бүрдэнэ. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх Т.Наранхүү Утас: 262718, 99137552 --- оо О оо --- 10. Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл 1 жил буюу богино Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Үндэсний хөтөлбөр, Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр Хэрэгжилтийг жил бүр УИХ-д өргөн мэдүүлнэ. Улсын Их Хурал 11. Аймаг, нийслэл, сум, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл 1 жил буюу богино Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Үндэсний хөтөлбөр Жил бүр хяналтшинжилгээ үнэлгээ хийх Иргэдийн төлөөлөгчдийн хурал Зээлийн хөрөнгөөр санхүүжих төслүүдийг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 458 тогтоолоор баталсан. Эдгээрт: 3.Хүлээгдэж байгаа үр дүн Хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны өгөөж дээшилж, Монгол Улсад зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх эрчим хүчний томоохон төслүүд хэрэгжих эдийн засгийн бодит нөхцөл бүрдэнэ. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх Т.Наранхүү Утас: 262718, 99137552 3.Төслийн санхүүжилт, хугацаа (сая ам.доллар) № Зардлын зүйл Дүн Эзлэх % 1 Нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх зээл 41.30 82.5% 2 Ажил 0.20 0.5% 3 Тоног төхөөрөмж, материал 2.50 5.1% 4 Зөвлөхийн үйлчилгээ 0.80 1.7% 5 Сургалт 1.10 2.1% 6 Маркетинг, брэнд хөгжүүлэлт 0.50 1.0% 7 Төслийн удирдлага 0.80 1.5% Төслийн нэр Зээлийн хэмжээ (сая ам.доллар) (төсөвт өртгийн 85%) “Эгийн голын усан цахилгаан станц” төсөл 703.46 “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км замын өргөтгөл, шинэчлэлийн” төсөл 40.8 “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” төсөл 102.5 “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэлийн” төсөл 45.73 “Мах боловсруулах 12 үйлдвэр барих” төсөл 66.3 “Өрсөлдөх чадвартай дээд боловсрол” төсөл 21.21 НИЙТ 980.0
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw