Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 108 чангатгах, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийг хайхрахгүй орхих, хүүхдийг шийтгэснээс хор уршиг учирсан тохиолдолд ял шийтгэл оногдуулах талаар хуульд тусгасан. Шүүх Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн тусгай ангид заасан гэмт хэргийн санкцид хорих болон хорихоос өөр төрлийн ялыг гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүх сонгон оногдуулах өргөн боломж болсон. Хорих ялын дээд болон доод хэмжээг харьцангуй уян хатан байдлаар хуульд тусгасан. Түүнчлэн нийгмийн харилцааны онцлогийг харгалзан Эдийн засгийн гэмт хэрэг гэсэн шинэ бүлгийг нэмж зах зээл дэх монодоль, давамгай байдлаа хууль бусаар ашиглах, валют, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшид нөлөөлөх, татвар төлөхөөөс зайлсхийх, зориуд, зохиомлоор дампуурах, хууль бусаар дампууруулах, банк хууль бусаар байгуулах зэрэг шинэ гэмт хэргийг хуульд тусгасан. Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлэл учруулж байгаа гэмт хэргүүдийг үйлдсэн этгээдийг ял шийтгэлээс чөлөөлөхгүй байх зарчмыг Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-д тусгасан бөгөөд хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүнд өршөөл, уучлал үзүүлэхгүй байхаар хуульчилж, олон улсын гэрээ, дотоодын хууль тогтоомжийн зөрчлийг арилгасан. Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг Олон улсын эрүүгийн шүүхийн дүрмийн “нэг хэрэгт нэг удаа ял оногдуулах” тухай суурь зарчмыг хэрэгжүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн “ялтай байдал” гэсэн зүйлийг хуулиас хасч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиудад заасан нэр дэвшигчийн шаардлагад заасан “ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх;” гэсэн заалтыг хассан. Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх Г.Нямдэлгэр Утас: 62263301, 99228484 --- оо О оо --- ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ / ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хамтатган хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, баталлаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ нь 16 бүлэг, 138 зүйлтэй бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw