Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 38 ГУРАВ.УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАН ШАЛГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 3.1.Хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах ажлын талаар Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороодын тогтоолоор байгуулагдсан хяналт, шалгалтын болон танилцах үүрэг бүхий 17 ажлын хэсэг ажилласнаас 13 нь Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт чиглэл өгч ажилласан байна. Эдгээр ажлын хэсэгт Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож ажилласан. Хяналт шалгалтаар 12 яам, 44 агентлагийн үйл ажиллагааны хүрээнд 48 хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан байна. Тухайлбал, Өргөдлийн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан “Гэр хорооллын нөхцөлийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх явцад иргэдийг хохироосон тухай өргөдлийн дагуу шалгалт хийж шийдвэрийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны үйл ажиллагаатай танилцан 12 тоот тогтоолоор Засгийн газарт чиглэл өгсөн. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, цэргийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдалд шалгалт хийх” үүрэг бүхий ажлын хэсэг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын анги байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь шалгалт хийж 08 тоот тогтоолоор тус тус Засгийн газарт чиглэл өгсөн байна. Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан тогтоолоор байгуулагдсан “Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдалтай танилцаж санал, дүгнэлт гаргах”, Төсвийн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан “Хөрөнгийн зах зээл дэх мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаанд ашиглагдаж буй программ хангамжийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, Лондонгийн хөрөнгийн бирж групп болон Сангийн яамны хооронд байгуулсан “Стратеги түншлэлийн хамтын ажиллагааны гэрээ”-ний хэрэгжилтийн явц байдлыг шалгаж Засгийн газарт чиглэл өгөх”, “Нийслэлийн 2015-2016 оны төсвийн төлөвлөлт, 2015 оны төсвийн урсгал зардал, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд хяналт шалгалт хийх”, Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх” үүрэг бүхий 4 ажлын хэсэг санал, дүгнэлтээ боловсруулах шатандаа байна. /Дэлгэрэнгүйг “Мэдээ-1” хүснэгтээс үзнэ үү. 3.2.Улсын Их Хурлын гишүүдээс тавьсан асуулга, асуултын талаар Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд давхардсан тоогоор Улсын Их Хурлын 41 гишүүн 66 асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон Монголбанкны Ерөнхийлөгчид хандан 21 удаагийн асуулга тавьж, гишүүд санал бодлоо илэрхийлжээ. Эдгээрээс 5 асуулгын хариуг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсов. Хуралдаанд Улсын Их Хурлын 31 гишүүн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу 85 асуулт амаар тавьж, хариулт авч, асуулга тавьсан гишүүд санал бодлоо илэрхийлсэн байна. Тухайлбал: Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Г.Уянга, Л.Цог нараас Оюу толгой төслийн хэрэгжилтийн өнөөгийн явц, татвар төлөлтийн байдал болон “Эвлэрлийн гэрээ”-ний талаар Монгол Улсын Ерөнхий
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw