Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 10 НЭГ. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2015 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТОЙМ Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулган ажлын 90 өдөр үргэлжилж энэ хугацаанд чуулганы нэгдсэн хуралдаан 38 удаа, Байнгын болон дэд хорооны хуралдаан давхардсан тоогоор 130 удаа хуралдаж, Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай 2015 оны 67 дугаар тогтоол, Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөс баталсан хуваарьт тусгасан асуудлыг хэлэлцэж, бие даасан хууль 29, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 354, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 31, гэрээ соёрхон батлах тухай хууль 11, Улсын Их Хурлын 64 тогтоолыг тус тус баталсан байна. Сонгуулийн тухай хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиудыг нэгтгэж, бүх шатны сонгуулийг нэг зарчмаар явуулахаар тогтож, үндсэн зарчим, журмыг нэг мөр тодорхойлж өглөө. Ард нийтийн санал асуулгын тухай хуулиар санал асуулга бүх нийтийн байх бөгөөд Монгол Улсын 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн бүр оролцох эрхтэйгээр, санал асуулгад ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, саналаа өөрөө гаргах, санал асуулгад оролцохоо бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж, саад учруулахгүй байх, иргэн саналаа нууцаар гаргах эрхтэй байхаар, санал асуулгыг нэг удаад 3-аас дээшгүй асуудлаар явуулах бөгөөд санал асуулга явуулах асуултын тоо, агуулгыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэхээр хуульчиллаа. Зөрчлийн тухай хуулиар захиргааны зөрчил гаргасан этгээдэд салбарын 210 гаруй хуульд зааснаар хариуцлага хүлээлгэж байсныг өөрчилж, нэгдсэн нэг хуулиар зохицуулах боломжийг бүрдүүлж, захиргааны зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг бие даасан хуулиар зохицуулахаар боллоо. Ингэснээр захиргааны зөрчил болон түүнийг шалган шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх асуудал нэгдсэн журам тогтолцоонд шилжинэ. Эрүүгийн болон зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэх гол нөхцөл болох процессийн болон байгууллагын хуулиудыг баталж мөрдүүлснээр хуулийн байгууллагын үйл ажиллагаанд зарчмын шинжтэй өөрчлөлт гарна. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар эрүүгийн хуулийн зарим зүйл заалтыг олон улсын гэрээ конвенцийн заалтад нийцүүлж, ялын хатуу, чанга хайрцагласан бодлогыг уян хатан болгож, ялыг сонгон хэрэглэх боломжийг нэмэгдүүлж, 5 жилээс доош хорих ял оногдуулж болох гэмт хэрэгт ял оногдуулахгүйгээр тэнсэж, ингэснээр хохирогч өөртөө учирсан хохирол, хор уршгийг барагдуулах бодит боломжийг өргөтгөж, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх, хуулийн этгээдэд ял оногдуулах, өсвөр насны хүнд ял оногдуулах, гэм буруугаа хүлээсэн хүнд ял оногдуулах, тэнсэх зохицуулалтыг дэлхий нийтийн эрүүгийн эрх зүйн хөгжлийн чиг хандлагатай уялдуулж, ялтай байдал, гэмт хэргийн ангилал, урьд ял шийтгэгдсэн, давтан гэмт хэрэг үйлдсэн зэрэг хүний эрх зүйн байдлыг дордуулж байсан зохицуулалтыг халж, нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах, ял гарцаагүй, үр нөлөөтэй байх зарчмыг тусгаж, зарим үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүйгээр захиргааны хариуцлага хүлээлгэхээр тогтоосон нь чухал ач холбогдолтой боллоо. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиар Монгол Улсын хөгжлийн бодлогын зорилтууд цэгцтэй хэрэгжих үндэслэлтэй болж үндэсний, салбарын, салбар хоорондын болон орон нутгийн хөгжлийн бодлогын баримт бичгийн уялдааг хангах,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw