13 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх зорилготой олон талт, цогц, мэргэшсэн үйл ажиллагаанаас бүрдэх ба гэр бүл төвтэй, дагнасан, шуурхай, тэгш, хүртээмжтэй, үр дүнтэй байх нөхцөл бүрдлээ. Түүнчлэн хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд өсч хөгжих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хуульд заасны дагуу эвлэлдэн нэгдэх, шаардлага, өргөдөл, гомдол, мэдээлэл гаргаж, түүнийг шийдвэрлүүлэх замаар хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхээр хуульчиллаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулиар хүнийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхалд өртөхөөс хамгаалах, хориглох, нийгмийн харилцаанд тэгш эрхтэй оролцох боломжийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулж байгаа иргэн, хуулийн этгээдийг хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах, тохирох хэрэглэгдэхүүн бүхий ажлын байр бий болгохыг урамшуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрлөх чадварт тохирох хэрэглэгдэхүүн бүхий ажлын байр бий болгох, тэдгээрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төсвийн хөрөнгөөр хийх худалдан авалтад тэргүүн ээлжинд хамруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүн мэргэжлээрээ ажиллахад шаардагдах ажлын багаж, тоног төхөөрөмж, материал болон шаардлагатай хэрэгслийг худалдан авахад нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нэг удаа санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дунд мэргэжлийн ур чадварын тэмцээн зохион байгуулахад төрөөс дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн ур чадварын олон улсын тэмцээнд амжилттай оролцсон хөгжлийн бэрхшээлтэй хүнд урамшуулал олгох, урамшуулал олгох журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлах, хөгжлийн бэрхшээлтэй хүнд мэргэжлийн чиг баримжаа, ур чадвар олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа сургалтын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг хуульчиллаа. “Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чадавх, бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл эрхлэх эдийн засаг, эрх зүйн орчныг сайжруулах, дотоодын хүн амын хүнсний болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн хэрэгцээний чанар, хангамжийг өсгөх, түүхий эд бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, сайжруулах, тус салбарын эдийн засагт эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. “Монгол Улсын төрийн цэргийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагыг төрийн цэргийн байгууллын тогтолцоонд хамааруулж, эдгээр байгууллага тайван цагт мэргэжлийн бие даасан үйл ажиллагаа явуулах, дайны байдал зарламагц Зэвсэгт хүчний бүтцэд шилжих асуудлыг тусган, Монгол Улсын Зэвсэгт хүчин хуурай замын, агаарын цэрэг болон төрөл мэргэжлийн бусад цэрэгтэй байхаар тогтоож, зэвсэгт хүчний тайван цагт хүлээх үүрэг, түүнийг хөгжүүлэх чиглэлийг хуульчиллаа. ХУУЛЬ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw