Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 172 АЗИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК ҮҮСГЭН БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурал 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, баталлаа. БНХАУ-ын дарга Си Зиньпин 2013 оны 10 дугаар сард болсон АПЕК-ийн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк /цаашид “банк” гэх/-ийг үүсгэн байгуулах санаачилга гаргаж, Монгол, Пакистан, Шри Ланка зэрэг Азийн бүс нутгийн орнуудыг тус банкны үүсгэн байгуулагч гишүүн орноор элсэн орох санал тавьсан. Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны үүсгэн байгуулагчаар оролцох боломжийн талаархи асуудлыг хэлэлцэж, зарчмын хувьд дэмжин, тус банкны үүсгэн байгуулагчаар орж ажиллахыг Сангийн сайдад үүрэг болгосон. Энэ дагуу Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг үүсгэн байгуулагч гишүүн орнуудын хооронд байгуулах Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах эрх олгох тухай асуудлыг Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг үүсгэн байгуулагч гишүүн орнуудын хооронд байгуулах Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах эрхийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад олгохоор шийдвэрлэж, 2014 оны 10 дугаар сарын 24-нд үүсгэн байгуулагч гишүүн орнууд гарын үсэг зурснаар банк байгуулах бэлтгэл ажил эхэлсэн. Банк үүсгэн байгуулах хэлэлцээрийн төслийг Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, улмаар Улсын Их Хурлын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтсоны дагуу Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодын 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар тус тус хэлэлцэн дэмжсэнээр 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотод банк үүсгэн байгуулах хэлэлцээрт Сангийн сайд гарын үсэг зурсан. • Банкны баталгаажсан хувьцаа 100 тэрбум ам.доллар байхаар тооцсон бөгөөд тус хөрөнгийн 20 хувь буюу 20 тэрбум ам.долларыг үүсгэн байгуулагч гишүүн орнууд хувь нийлүүлж бүрдүүлэх юм. • Үүсгэн байгуулагч гишүүд өнөөдрийн байдлаар 57 орон байгаа ба үүнээс бүс нутгийн 37 орон, бүс нутгийн бус 20 орон байна. Эдийн засаг, нийгмийн хөгжил, дэд бүтцийг дэмжих зорилгоор байгуулагдаж байгаа энэ банкны нийт хувьцааны 75 хувийг бүс нутгийн 37 орон эзэмшинэ. • Банкны гишүүн орон бүрээс төлөөлөл оролцсон банкны удирдагчдын зөвлөл байх бөгөөд энэ зөвлөлөөс 12 гишүүнтэй захирлуудын зөвлөлийг сонгон ажиллуулна. / бүс нутгийн 9 гишүүн, бүс нутгийн бус 3 гишүүн/ • Хувь нийлүүлэх хөрөнгийн хэмжээг тус банкны нийт гишүүн улс, орнуудын Дотоодын нийт бүтээгдэхүүнд суурилж тооцоолсон бөгөөд манай улсын хувь нийлүүлэх хөрөнгийн хэмжээ бүс нутгийн бусад орнуудтай харьцуулахад харьцангуй бага буюу нийт 41,14 сая ам.доллар байна. Үүнээс 20 хувь буюу 8,22 сая ам.долларыг 5 жилийн хугацаанд 5 хуваан хувь нийлүүлэх болно. • Монгол Улсын хувь нийлүүлэх нийт хөрөнгө 41,14 сая ам.доллар бөгөөд 0.3013 хувийн саналын эрхтэй байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw