Чуулганы танилцуулга

159 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà Д)Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурал 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталлаа. Монгол Улсын Их Хурлаас 2003 онд баталсан “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого” нь 2003-2008, 2009-2015 гэсэн 2 үе шаттайгаар хэрэгжин дуусч байна. Энэхүү бодлого нь харьцангуй сайн хэрэгжсэн хэдий ч тогтвортой хөгжлийн зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх, өсөн нэмэгдэж буй хүн амын хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн эрүүл, аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанар, стандартын шаардлага хангасан түүхий эдээр тогтвортой, тасралтгүй хангах, улмаар экспортыг нэмэгдүүлэн дотоодын нийт бүтээгдэхүүнд болон гадаад худалдаанд хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн эзлэх хувь, хэмжээг өсгөх, хууль тогтоомжийн хийдлийг арилгах, боловсронгуй болгох зэрэг хэрэгцээ, шаардлага нь Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолыг санаачлах гол үндэслэл болсон байна. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг Монгол Улсын газар зүйн байршил, эко систем, дотоодын болон олон улсын зах зээл, дэд бүтэц, техник, технологийн хөгжлийн чиг хандлага, салбар хоорондын уялдаа холбоо зэрэг олон талт хүчин зүйлд тулгуурлаж, салбарын тогтвортой хөгжлийг хадгалан, 2016-2025 оны хооронд хэрэгжихээр төлөвлөсөн. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоол нь 4 заалттай байх ба дараахь асуудлыг зохицуулна. 1 дүгээр заалтаар Хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогыг баталж, 2 дугаар заалтаар тус бодлого батлагдсантай холбогдуулан бодлогыг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авч, жил бүрийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засгийн газарт даалгаж, 3 дугаар заалтаар тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавихыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд даалгаж, 4 дүгээр заалтаар тогтоолыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг тогтоолын хавсралтаар баталсан. Уг бодлогын баримт бичиг нь найман үндсэн бүлэгт хуваагдана. Үүнд: 1. Нийтлэг үндэслэл 2. Мал аж ахуйн үйлдвэрлэл, түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлт 3. Тариалангийн үйлдвэрлэл, түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлт 4. Хүнсний аюулгүй байдал, боловсруулах үйлдвэрлэл 5. Судалгаа ба хөгжил 6. Хөрөнгө оруулалт, худалдаа 7. Хүний нөөц 8. Хүрэх үр дүн Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг оновчтой зохицуулалтаар төрөөс дэмжиж дараах зарчмыг баримтлан хөгжүүлнэ: -хүн амыг шим тэжээллэг, аюулгүй хүнсээр жигд хүртээмжтэй хангасан байх; -хүний нөөцийг тасралтгүй чадавхжуулсан байх; - үйлдвэрлэл нь судалгаа ба хөгжилд тулгуурласан байх;

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw