Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 138 дээш байх төрийн болон хувийн хэвшлийн хэрэглэгчийг үүрэг хүлээсэн хэрэглэгч байж болохоор тодорхойлон, хуулийн дагуу эрчим хүчийг заавал хэмнүүлэх үүргийг хүлээлгэх юм. Үүрэг хүлээсэн хэрэглэгч нь эрчим хүчний менежерийг ажиллуулах ба эрчим хүчний аудитын байгууллага, аудитороор гэрээний үндсэн дээр аудит хийлгэж, гарах үр өгөөжөө тодорхойлуулж, эрчим хүчний мэргэжлийн байгууллагад хандан хэмнэлтийн үйлчилгээг авна. Эрчим хүч хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлснээр урсгал зардал багасахаас гадна урамшуулал эдлэх боломжтой болох юм. 4.Дөрөвдүгээр бүлэг буюу “Эрчим хүч хэмнэлтийн мэргэжлийн үйлчилгээ” гэсэн бүлэгт магадлан итгэмжлэлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулах эрчим хүчний аудитын байгууллага, аудитор, эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага, үүрэг хүлээсэн хэрэглэгч, эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр ажиллах эрчим хүч хэмнэлтийн менежерийн эрх, үүрэг, зохицуулах харилцааг тусгасан. Эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага нь Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлөөс тогтоосон тодорхой шалгуурт тэнцсэн, магадлан итгэмжлэгдсэн, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх замаар хэмнэлтийг бий болгох чиглэлээр бүхий л үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах байгууллага байх ба үүрэг хүлээсэн хэрэглэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр сервис үйлчилгээ үзүүлэх, эрсдэлээ хариуцах хуулийн этгээд юм. Эрчим хүчний аудитор болон аудитын байгууллага нь Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлөөс тогтоосон тодорхой шалгуурт тэнцсэн, гэрчилгээ авсан аудитор болон магадлан итгэмжлэгдсэн аудитын байгууллага байна. 5.Тавдугаар бүлэг буюу “Бусад зүйл” гэсэн бүлэгт эрчим хүч хэмнэлтийн хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагын талаар тусгасан байна. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх Д.Мягмарцэрэн Утас:261541, 99194170 --- оо О оо --- ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсад 1991–2014 оны хугацаанд үндэсний болон салбарын түвшинд урт, дунд, богино хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нийт 470 гаруй бодлогын баримт бичиг батлагдсанаас 290 орчим нь хэрэгжих шатандаа буюу хугацааны хувьд хүчин төгөлдөр байна. Эдгээр бодлогын баримт бичгүүд нь үзэл баримтлал, төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, стратеги, үндсэн чиглэл, төлөвлөгөө зэрэг нэршилтэй байдаг бөгөөд хэрэгжих хугацаа тодорхойгүй, бодлогын зорилго, зорилт давхацсан, хоорондын уялдаа сул байгаагаас хэрэгжилт нь хангалтгүй, хүсэн хүлээсэн үр дүнд хүрэхгүй байгаа. Түүнчлэн бодлогын баримт бичгийг боловсруулахдаа тооцоо, судалгаанд үндэслэн хэрэгцээ, шаардлага, хүрэх үр дүнг тодорхойлдоггүй, санхүүгийн эх үүсвэртэй уялдуулдаггүйн улмаас бодлогын баримт бичгийн хэрэгжилт зорьсон үр дүнд хүрэхэд сөргөөр нөлөөлж улмаар ач холбогдол нь буурч байна. Иймээс эдгээр бодлогын баримт бичгүүдийг нэн тэргүүнд цэгцлэн, үндэсний болоод салбарын, орон нутгийн түвшинд боловсруулж хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийн төрөл, хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, хэрэгжилтийг зохион байгуулах гүйцэтгэлд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах зэрэг харилцааг зохицуулах зорилгоор Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас боловсруулж, 2015 оны 6 дугаар сарын 24-ний

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw