Чуулганы танилцуулга

175 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà газар төсөлд оросын талын хувьцаа эзэмшигчийг “Оросын Холбооны Улсын Засгийн газар, эсхүл түүний итгэмжилсэн төрийн өмчийн хуулийн этгээд, байгууллага” байхаар шийдвэрлэж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтсон. Үүний мөрөөр Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, нэмэлт, өөрчлөлт оруулахыг Засгийн газарт зөвшөөрсөн. Оросын Холбооны Улсад тус асуудлыг уламжилсан боловч манай талын саналыг хүлээж аваагүй, харин хувьцаа эзэмшигчээ “Ростех” улсын корпораци байна гэж дахин санал тавьсан. Үүний дагуу асуудлыг Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар дахин хэлэлцүүлж, Засгийн газар хоорондын протокол байгуулахыг дэмжсэн. Гарын үсэг зурах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 136 тоот захирамжийн дагуу тус протоколд Уул уурхайн сайд 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гарын үсэг зурсан юм. Хууль батлагдсанаар эдийн засаг, нийгэм, хууль зүйн сөрөг үр дагавар гарахгүй бөгөөд зөвхөн оросын талын хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнтэй холбогдуулан Оросын Холбооны Улсаас тавьсан саналын дагуу гэрээнд холбогдох өөрчлөлт орсон болно. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх П.Наранбат Утас: 262718, гар утас: 91992256 --- оо О оо --- “ГАЗРЫГ УЛСЫН ХЭРЭГЦЭЭНД АВАХ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4, 17 дугаар зүйлийн 17.1.3, 19 дүгээр зүйлийн 19.1.6-д “Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт олгосон газар”-ыг улсын тусгай хэрэгцээний газарт хамааруулж, түүний хэмжээ, заагийг тогтоох саналыг Засгийн газарт оруулж, Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэхээр заасан нь энэ тогтоолыг боловсруулах үндэслэл болсон. Тогтоолын зорилго нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газруудын ашиглаж байгаа газарт хийсэн хэмжилт зураглалын ажлыг үндэслэн гэрчилгээ олгох баталгаажуулах замаар эдгээр байгууллагуудын газрын харилцааны асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд оршино. Тогтоол нь 4 заалт, 2 хавсралттай. 1 дүгээр хавсралтаар гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт олгосон газрын хилийн заагийг баталж, Францын соёлын төв, Европын холбооны төлөөлөгчийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам, Бүгд Найрамдах Казакстан Улсын Элчин сайдын яамны газрыг тус тус улсын тусгай хэрэгцээнд авахаар тусгасан.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw