Чуулганы танилцуулга

149 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд тулгуурлан Улсын Их Хурлын 1998 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн чуулганаар “Ариун цэврийн тухай” хуулийг баталснаар хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг баталгаажуулж хууль, эрх зүйн орчинг бүрдүүлсэн бөгөөд 1998, 2001, 2011, 2012 онуудад бусад хуультай уялдуулан нэмэлт, өөрчлөлт оруулж байсан байна. Монгол Улсын хүн амын тоо өсч, хотжилт, уул уурхай, аялал жуулчлал, үйлдвэржилт эрчимтэй явагдаж, дэвшилтэт техник технологи нэвтэрч байгаа хэдий ч хүрээлэн байгаа орчинд сөрөг үр дагаврыг үзүүлсээр байна. Тухайлбал: 1/Томоохон хот, суурин газрын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч азотын давхар исэл, хүхэрлэг хий, хар тугалга болон нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр болж хүн амын дунд амьсгалын замын өвчлөл, уушигны цочмог болон архаг үрэвсэл, хорт хавдар, зүрх судасны эмгэг, харшлын өвчин нэмэгдэх, хүний дархлааны түвшин буурах, хүүхдийн бие бялдрын өсөлт, хөгжилт саарах зэрэг сөрөг нөлөө үзүүлж байна. 2/Сүүлийн жилүүдэд хүн амын усан хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн дэглэмийг зөрчиж, барилга, байгууламж барьж, газар тариалан, мал аж ахуй эрхэлж, уул уурхайн олборлолт явуулж байгаа нь ундны ус бохирдох, хомсдох нөхцөлийг бүрдүүлж байна. 3/Үйлдвэрийн болон ахуйн хог хаягдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй энгийн бие засах газар, бохирын цооногийн тоо нэмэгдсэнээр хөрсний өөрөө цэвэрших чадварыг алдагдуулж, суурин газрын хөрсний бохирдлын түвшин нэмэгдэж, хүн амын дунд гэдэсний халдварт өвчин гарахад нөлөөлж байна. 4/Улсын хэмжээнд 2013-2014 оны хичээлийн жилд 1067 цэцэрлэгт 193.0 мянга, 755 ерөнхий боловсролын сургуульд 504.0 мянган хүүхэд суралцаж, тэдний суралцах орчны эрүүл ахуйн нөхцөлийг хангуулах нь эрүүл иргэнийг төлөвшүүлж, ирээдүйд чиглэсэн үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт болох юм. 5/Хүнсний үйлдвэр, үйлчилгээний газрын эрүүл ахуйн аюулгүй байдал зөрчигдөж, түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горим, чанар, аюулгүй байдал алдагдаж байгаа нь олныг хамарсан хоолны хордлого, хордлогот халдвар гарах нөхцлийг бүрдүүлж байна. Иймд дээрх тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хүний эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг цогцоор нь шийдвэрлэх, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хүлээх үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Эрүүл ахуйн тухай хуулийг Монгол Улсын Их Хурлын чуулганы 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр батлан гаргалаа. Эрүүл ахуйн тухай хуулиар дараахь асуудлыг зохицуулсан болно. 1/Хүн амын суурьшлын бүс, нийтийн эдэлбэр болон гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулахад эрүүл ахуйн болон барилгын стандарт, норм, нормативыг үндэслэн эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийх, түүнчлэн барилга байгууламж барих газрын байршил тогтоох, барилгын зураг төсөл зохиох, барилга барих, ашиглалтад оруулах, өргөтгөх, зориулалтыг нь өөрчлөхөд холбогдох хяналтын байгууллагаар эрүүл ахуйн дүгнэлт гаргуулж байх; 2/Хүний амьдрах, ажиллах, суралцах орчин болон төвлөрсөн бус ариун цэврийн байгууламж, бохирын цооног, жорлонг эрүүл ахуйн стандартын шаардлагад нийцүүлэн барьж, ашиглах;

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw