Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 112 ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАЛААРХИ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, баталлаа. Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ нь 17 бүлэгтэй бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Эрүүгийн хуульд заасан хариуцлага болон Захиргааны хариуцлагын тухай хууль, холбогдох бусад 210 гаруй хуульд заасан захиргааны зөрчил, түүнд оногдуулах захиргааны хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээнээс харахад Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан хүний эрх, эрх чөлөө болон бусад үнэт зүйл, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, түүнчлэн гэмт хэрэг, зөрчилд ялгамжтай бөгөөд тохирсон хариуцлага оногдуулах асуудал нь учир дутагдалтай байсан бөгөөд захиргааны зөрчилд оногдуулах хариуцлагатай холбоотой хууль, эрх зүйн зохицуулалт нь давхардал, зөрчилтэй байсныг Зөрчлийн тухай хуулиар төрөлжүүлэн нэгтгэж, нэгдсэн стандартад оруулаад байна. Түүнчлэн Эрүүгийн хуульд заасан зарим гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй Захиргааны хариуцлагын тухай болон холбогдох бусад хуульд заасан зөрчлийн шинжтэй зарим үйлдэл, эс үйлдэхүй давхардаж байсныг арилгах, “хууль зөрчсөн, эсхүл журам зөрчсөн” гэж хэт ерөнхий байдлаар зөрчлийн шинжийг томьёолох, эсхүл тодорхой үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол захиргааны хариуцлага оногдуулдаг, улмаар хүний эрх, эрх чөлөөг ихээхэн зөрчдөг байсныг өөрчлөх, Зөрчлийн тухай хуулиар хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн тодорхой үйлдэл, эс үйлдлийг зөрчилд тооцож, зөрчлийн шинж, хариуцлагыг тодорхой болгох, улмаар хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхагдахгүй байх Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, зарчмыг бэхжүүлэхэд чухал юм. Захиргааны зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагыг хүн, хуулийн этгээдээс гадна гүйцэтгэж байгаа чиг үүрэгтэй нь холбогдуулж төрийн албан хаагчид оногдуулдаг одоогийн тогтолцоог Зөрчлийн тухай хуулиар өөрчилж, төрийн албан хаагчид холбогдох хуульд заасны дагуу сахилгын, эрүүгийн, эд хөрөнгийн хариуцлага оногдуулах бөгөөд харин зөрчил гаргасан хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шийтгэл оногдуулдаг болохоор хуульд тусгагдаад байна. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчид оногдуулах хариуцлагын тогтолцоо, тэр дундаа сахилгын шийтгэлийн төрөл, оногдуулах үндэслэл, журмыг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага мөн урган гарч байгаа юм. Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэлийг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр хуульд заасан бол харин шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэлийг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчмыг хуульчлаад байна. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Захиргааны хариуцлагын тухай хууль болон холбогдох бусад 210 гаруй хуульд зааснаар захиргааны хариуцлага нь торгох, баривчлах, тусгайлан олгосон эрх хасах, хууль бусаар олсон орлого, эд зүйл буюу
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw