Чуулганы танилцуулга

173 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà • Банк байгуулах бэлтгэл ажлын хүрээнд нийт 57 улс орны төлөөлөгчид 5 удаагийн хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгуулж, банкны хувь нийлүүлэх хөрөнгийн хэмжээ, саналын эрх, банкны үйл ажиллагааны чиглэл, тухайн улс орны эрх, үүрэг зэрэг асуудлаар удаа дараа санал солилцож, хэлэлцэн шийдвэрлэсний дүнд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг боловсруулсан. • Улс орнууд хамтран тойрог байгуулах нь өнөөдрийн байдлаар нээлттэй бөгөөд БНСУ, Узбекистан, Гүрж, Камбожи, Израйль зэрэг улсууд Монгол Улстай хамтран тойрог байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлээд байна. • Банк үүсгэн байгуулах ээлжит 6 дахь хэлэлцүүлэг уулзалт 2015 оны 08 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Гүрж улсын нийслэл Тбилиси хотод зохион байгуулагдсан. Хэлэлцүүлэг уулзалтаар банкны ерөнхийлөгчийг сонгох, банкны үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журмыг хэлэлцэж, санал солилцсон. Энэ банкийг байгуулснаар улс орнуудын дэд бүтцийн салбарт тулгарч байгаа хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг шийдвэрлэх, хөрөнгө мөнгөний урсгалыг зөв зохистой хуваарилах нөхцөл бүрдэж бүс нутгийн хөгжилд чухал түлхэц өгөх ач холбогдолтой юм. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх Т.Наранхүү Утас: 262718, 99137552 --- оо О оо --- МОНГОЛ-ОРОСЫН “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН 2003 ОНЫ 07 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРИЙН ХЭЛЭЛЦЭЭРТ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ПРОТОКОЛЫГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр урьдчилан зөвшилцсөний дагуу Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2003 оны 07 дугаар сарын 01ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2003 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хэлэлцээрт оросын талын хувьцаа эзэмшигчийг “Ростех” улсын корпораци болгон өөрчлөх, оросын талын ногдол ашгийг түүнд шилжүүлж байхаар нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг Оросын холбооны Улс 2013 онд тавьсан. Монгол Улсын холбогдох яам, Төрийн өмчийн хороо Оросын Холбооны Улсын саналыг судалсны үндсэн дээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам /хуучин нэрээр/ дээрх хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколын төслийг боловсруулан Засгийн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw