Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 20 өнөөгийн байдлын талаар холбогдох байгууллагуудын мэдээлэл, Говийн бүсийн усан хангамжийг сайжруулах, цөлжилтийг сааруулах “Ногоон говь” хөгжлийн төслийн талаар холбогдох байгууллагын мэдээлэл, Бүгд найрамдах Унгар Улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Биокомбинат төрийн өмчит үйлдвэрийн газрыг шинэчлэх төслийн холбогдох байгууллагын мэдээлэл, 2012-2015 оны Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлт, 2015 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газрын хийсэн ажлын тайлан, 2016 онд хийх ажлын төлөвлөгөөний талаар холбогдох байгууллагын мэдээлэл, Намрын ургац хураалтын дүн болон 2015-2016 оны өвөлжилтийн нөхцөл байдлын талаар Монгол Улсын Шадар сайд болон Хүнс, хөдөө аж ахуйн сайдын мэдээлэл, Парис хотод 2015 оны 11 дүгээр сард болсон Нэгдсэн Үндэстний Байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцийн талуудын 21 дүгээр бага хуралдааны талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонсов. 3.Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тогтоол 7, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргыг сонгох тогтоол 1, Монгол Улсын Засгийн газар, холбогдох яамдад чиглэл өгсөн 1, нийт Байнгын хорооны 9 тогтоол батлуулан гаргав. 4.Байнгын хороо “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлэг, “Усны засаглал, институцийг бэхжүүлэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлэг, Дорнод аймгийн газар ашиглалтын байдал, Хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүсийн хэлэлцүүлэг, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг, “Хүнсний сав, баглаа боодлын аюулгүй байдал, тулгамдаж буй асуудал, хүний эрүүл мэндэд нөлөөлж буй нөлөөлөл, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг, Тариалангийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлэг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших “Тост, Тосон Бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах” талаар нээлттэй хэлэлцүүлгүүдийг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулав. 5.Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо тайлангийн хугацаанд 1 удаа хуралдаж, “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын зөвлөлгөөний үр дүнгийн талаар, Монгол Улсын Засгийн газар, Нийслэлээс 2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй болон хийхээр төлөвлөгдөж буй ажлуудын талаар тус тус мэдээлэл сонсов. Дээрх мэдээллийг сонсоод Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо Монгол Улсын Засгийн газар, холбогдох яамдад тодорхой чиглэл өгсөн тогтоолыг батлан хүргүүлэв. Гурав.НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРОО Тус Байнгын хороо 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 12 удаа, 60 хувийн дундаж ирцтэйгээр хуралдаж, 45 асуудал хэлэлцжээ. Энэ хугацаанд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 38 хууль, 4 тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэн батлуулж, 20 санал, дүгнэлт, 14 танилцуулга, 137 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэж, нэгдсэн хуралдаанд танилцуулж, 12 тэмдэглэл гаргав. Мөн тус Байнгын хорооны бүрэлдэхүүнд байдаг “Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороо” 1 удаа хуралдаж, “Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030” хөтөлбөрийн танилцуулгыг сонсов. Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо нь 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хууль, Улсын Их Хурлын бусад

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw