Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 68 ТАВ.УЛСЫН ИХ ХУРЛЫН ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА УЛСЫН ИХ ХУРЛЫН ГАДААД ХАРИЛЦАА Тус хэлтэс Улсын Их Хурал, Монголын Парламентын Бүлгэм, Улсын Их Хурлын Тамгын газрын шугамаар 2015 оны намрын ээлжит чуулганы үеэр дараахь гадаад арга хэмжээ, айлчлалуудыг хэрэгжүүллээ. 5.1.Дотоодод хэрэгжүүлсэн арга хэмжээ: 2015.11.23-25 БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Янь Зюньчи тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлав. Төлөөлөгчид Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт бараалхаж, Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболдтой албан уулзалт хийв. Айлчлалын хүрээнд Монгол-Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хамтарсан Анхдугаар хурал зохион байгуулагдав. Хурлыг Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, БХАТИХ-ын Байнгын хорооны гишүүн, Гадаад хэргийн хорооны дэд дарга, БХАТИХ-ын Монгол-Хятадын найрамдлын бүлгийн дарга, Монгол-Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын Хятадын талын байнгын хорооны дэд дарга Цао Вэйжоу нар даргалав. Хурлыг нээж Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд, БНХАУ-ын БХАТИХын Байнгын хорооны дэд дарга хатагтай Янь Зюньчи нар үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга, Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн С.Одонтуяа “Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа, солилцоо” сэдвээр илтгэл тавьж, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга Г.Батхүү Монгол Улсын эдийн засгийн байдал, хоёр орны худалдааэдийн засгийн хамтын ажиллагааны талаар, Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Монголын хөдөө аж ахуйн салбарын хөгжил, энэ салбар дахь хоёр орны хамтын ажиллагааны талаар тус тус танилцуулга хийв. Хятадын талаас БХАТИХын Боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэндийн хорооны гишүүн Жан Хөпин соёл, боловсрол, залуучууд, хэвлэл мэдээллийн солилцооны талаар, БХАТИХ-ын Санхүү, эдийн засгийн хорооны гишүүн Оу Ян Чанцюн Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар, БХАТИХ-ын Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны хорооны гишүүн Бао Көсинь Монгол, Хятадын Хөдөө, аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар тус тус үг хэлж, БХАТИХ-ын Байнгын хорооны гишүүн, БХАТИХ-ын Санхүү, эдийн засгийн хорооны дэд дарга Урт Хятадын эдийн засгийн байдал, “13 дахь 5 жилийн төлөвлөгөө”- ний тухай танилцуулга хийв. 2015.12.08-10 БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны гишүүн, Байнгын хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Шэнь Чуньяо тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлав. Айлчлалын үеэр төлөөлөгчид Улсын Их Хурлын дарга, Ардчилсан Намын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын дэд дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболд нартай уулзаж, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарын төлөөлөгчдийг хүндэтгэн үдийн зоог барив. Мөн БНХАУ-ын Нийгэм-эдийн засгийн 13 дугаар 5 жилийн төлөвлөгөөг танилцуулах бага хурал зохион байгуулагдав.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw