Чуулганы танилцуулга

137 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà В)Эдийн засгийн чиглэлээр ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 2012 оныг “Тогтвортой эрчим хүчийг бүх нийтэд” хэмээн тунхаглаж, Ерөнхий ассамблейн хуралдаанаар тогтвортой эрчим хүчний хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрийн гурван тулгуур зарчмын нэг нь эрчим хүчний үр ашиг буюу хэмнэлтийн тухай ойлголт байдаг. 2012 оноос Монгол Улс эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд орж байгаа нь хурдацтай өсөж байгаа барилга, уул уурхайн салбарын өсөлтийг сааруулж, эдийн засгийн өсөлтийг удаашруулах сөрөг хүчин зүйл болж байна. 2013 оны байдлаар Улаанбаатар хотод 14 мянган айлын орон сууц, оффисын барилга шинээр баригдсан бөгөөд тэдгээрийн заримыг нь дулаан, цахилгаанд холбох боломжгүй байна. Иймд өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангахад эрчим хүчний шинэ эх үүсвэр барихын зэрэгцээ бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний эрчим хүчний зарцуулалтыг үндэслэл сайтай тооцож, үр ашигтай, хэмнэлттэй хэрэглэх нь хамгийн үр өгөөжтэй арга хэрэгсэл мөн гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байна. Эрчим хүч хэмнэлтийн тухай хуульд Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, эрчим хүч хэмнэлтийн талаар нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах чиг үүрэг бүхий эрчим хүч хэмнэлтийн зөвлөл, эрчим хүчний мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх байгууллага /аудитын байгууллага, аудитор, эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага/, үүрэг хүлээсэн хэрэглэгч, эрчим хүч хэмнэлтийн менежер болон тэдгээрийн хоорондын харилцааг зохицуулахаар тусгасан. Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төсөл нь бүтцийн хувьд 5 бүлэгтэй. Үүнд: 1.Нэгдүгээр бүлэг буюу “Нийтлэг үндэслэл” гэсэн бүлэгт тус хуулийн зорилт, хуулиар зохицуулагдах харилцааг тодорхойлж, хуулийн хүрээнд хэрэглэгдэх нэр томьёоны тайлбарыг тусгасан. Эрчим хүч хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд зөвхөн төрийн зохицуулах оролцооноос гадна өндөр хэрэглээтэй хэрэглэгчийн ухамсар болон зах зээлд шинээр бий болж байгаа эрчим хүчний аудитор, эрчим хүчний аудитын байгууллага, эрчим хүчний мэргэжлийн байгууллага, эрчим хүчний менежерийн үйл ажиллагааны харилцан уялдаа чухал үүрэг гүйцэтгэнэ. Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн “Нийтлэг үндэслэл” хэсэгт эдгээр нэр томьёоны тодорхойлолтыг тайлбарлав. 2.Хоёрдугаар бүлэг буюу “Эрчим хүч хэмнэлтийн талаархи төрийн байгууллагын бүрэн эрх” гэсэн бүлэгт Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын эрчим хүч хэмнэлтийн талаархи бүрэн эрх, Эрчим хүч хэмнэлтийн чиг үүргийг хэрэгжүүлэх нэгжийг Эрчим хүчний зохицуулах хорооны бүтцэд ажиллуулах, энэ нэгжийн бүрэн эрхтэй холбоотой зохицуулалтыг тусгав. 3.Гуравдугаар бүлэг буюу “Эрчим хүч хэрэглэгчдийн эрх, үүрэг” гэсэн бүлэгт Засгийн газраас баталсан журмын дагуу эрчим хүчний хэрэглээ нь тогтоосон хязгаараас давсан хэрэглэгч буюу үүрэг хүлээсэн хэрэглэгч, иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эрх, үүргийг зохицуулсан харилцаа, урамшууллын асуудлыг тусгав. Жилийн эрчим хүчний хэрэглээ нь харьцангуй өндөр буюу урьдчилсан судалгаагаар цахилгааны жилийн хэрэглээ нь 1 сая.кВт.ц, дулааны жилийн хэрэглээ нь 1500 Гкал-аас

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw