165 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà Е)Олон улсын гэрээ, конвенцитэй холбоотой “МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ЦЭРГИЙН БОДЛОГЫН ҮНДСИЙГ БАТЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурал 2015 оны 10 дугаар сарын 08ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндсийг батлах тухай” Улсын Их Хурлын 85 дугаар тогтоолыг баталлаа. ”Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг нь 8 бүлэг 52 заалттай. Үүнд: 1. Нийтлэг үндэслэл; 2. Батлан хамгаалах тогтолцоо; 3. Батлан хамгаалах бодлогын улс төрийн чиглэл; 4. Батлан хамгаалах бодлогын эдийн засгийн чиглэл; 5. Батлан хамгаалах бодлогын нийгмийн чиглэл; 6. Батлан хамгаалах бодлогын эрх зүйн чиглэл; 7. Төрийн цэргийн байгуулал; 8. Зэвсэгт хүчний үүрэг, түүнийг хөгжүүлэх чиглэл; Баримт бичигт зарчмын дараахь өөрчлөлтүүд орсон. Үүнд: 1.“Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийн нэрийг “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” болгон өөрчилсөн. 2.Батлан хамгаалах тогтолцооны асуудлыг тусгай бүлэг болгон авч үзэж бүх нийтийн оролцоонд тулгуурласан улс төр, эдийн засаг, нийгэм, цэргийн арга хэмжээний цогц болохыг тодорхойлж, удирдлагын зохицуулалтыг оруулж өгсөн. ◦ Батлан хамгаалах үйл ажиллагаа нь үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил, хязгаарын халдашгүй дархан байдлыг хангах, хамгаалах зорилго бүхий улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх нэгдмэл удирдлага, зохион байгуулалт, зохицуулалтын цогц мөн. 3.Батлан хамгаалах тогтолцооны үндэс болох орон нутгийн хамгаалалт, зэвсэгт хүчин, дайчилгааны эрх зүйн үндсийг тодорхойлсон. ◦ Монгол Улсын батлан хамгаалах тогтолцооны үндэс нь төр, захиргааны байгууллагууд, нийт иргэдийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэшсэн цэрэгт суурилсан зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаанаас бүрдэнэ. 4.Батлан хамгаалах тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг тус бүрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодорхойлж өгсөн. Энэхүү арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр улс орныг батлан хамгаалах олон талт арга хэмжээний уялдаа холбоо гүнзгийрч, батлан хамгаалах тогтолцооны тогтвортой байдал хангагдах юм. ◦ Батлан хамгаалах бодлогын улс төрийн чиглэлд “Монгол Улсын аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалыг үндэс болгон улс төр, дипломатын аргыг урьтал болгох бөгөөд гадны зэвсэгт түрэмгийллийн эсрэг
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw