Чуулганы танилцуулга

73 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà зочин, төлөөлөгчидтэй хийсэн уулзалтуудыг тухай бүрт нь зохион байгуулж, уулзалт ярианы сэдэв, холбогдох мэдээ, лавлагаагаар ханган, шаардлагатай үед хэлтсийн ажилтнууд хэлмэрчлэв. Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” болон “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд хийгдсэн албан уулзалтууд, тайлангийн хурлыг зохион байгуулж, хэлтсийн ажилтан хэлмэрчлэв. Улсын Их Хурлын Тамгын газраас 2015 онд зохион байгуулсан ажлын байрны сургалтад хэлтсийн ажилтнууд идэвхтэй хамрагдаж, холбогдох мэдлэг, мэдээлэлтэй болсон. Тайлангийн хугацаанд Улсын Их Хурал, Монголын Парламентын Бүлгэм, Улсын Их Хурлын Тамгын газраас явуулсан гадаад харилцаатай холбогдох захидал, урилга, мэндчилгээ, баримт бичгүүдийг боловсруулж орчуулан цаг тухайд нь холбогдох газруудад хүргүүлэв. Улсын Их Хурлын даргын 2015 оны шинэ жилийн мэндчилгээ 115, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын шинэ жилийн мэндчилгээ 67-г тус тус бэлтгэн хүргүүлэх ажлыг зохион байгуулав. ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw