31 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 10.Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай (2015.12.03-нд баталсан) Монгол Улсын гаалийн нутаг дэвсгэрт импортлох, экспортлох бараа, бүтээгдэхүүнд хөнгөлөлттэй тариф хэрэглэх, эдийн засаг, худалдааны бодлогыг хэрэгжүүлэхэд импортын барааны гарал үүслийн улсыг тодорхойлох асуудал чухал бөгөөд одоогийн байдлаар мэдүүлэгчийн мэдүүлсэн гарал үүслийн улсыг хүлээн зөвшөөрөх төдийд хангалтгүй хэрэгжиж байгааг үндэслэн гаалийн бүрдүүлэлтэд шаардагдах бичиг баримтад гарал үүслийн гэрчилгээг нэмж тусгахаар баталсан. 11.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай (2015.12.03-ны өдөр баталсан) Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд Олон Улсын гэрээнд заасан импортын бараанд гаалийн хөнгөлөлттэй тариф хэрэглэх, хөнгөлөлттэй тарифыг олон улсын гэрээгээр тогтоохоор хуульчилсан. 12.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай (2015.12.18-ны өдөр баталсан) Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дотоодын сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих, хэрэглэгчдийг чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах зорилгоор нарны зайн дэлгэц үйлдвэрлэх түүхий эд, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг чөлөөлөхөөр батлагдлаа. 13.Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай (2015.12.18-ны өдөр баталсан) Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн өсөлт саарсан, иргэдийн мөнгөн хадгаламжийн хэмжээ бага байгаа үед хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авч эхлэх нь иргэд, харилцагчдад санхүүгийн хүндрэл бий болж банкин дахь эх үүсвэрээ буцаан татах зэрэг сөрөг үр дагаврууд үүсгэж болзошгүй тул хадгаламжийн хүүгийн орлогод ногдуулах хугацааг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр хуульчилсан. 14.Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай (2015.12.24-нд баталсан) Улсын төсөвт төвлөрүүлэх, шимтгэл, хураамж болон ил болгож байгаа хөрөнгө, орлогын хэмжээг нэмэгдүүлэх, улмаар хуулийн үйлчлэлд тодорхой шалтгааны улмаас хамрагдаж чадаагүй иргэн, хуулийн этгээдийг хамруулах зорилгоор хуулийн үйлчлэх хугацааг 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгахаар хуульчилсан. 15.Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиуд: -2016 оны хаврын тариалалтад шаардагдах импортоор оруулж ирэх 20.0 мянган тонн үрийн улаанбуудайг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд; -Сэргээгдэх эрчим хүчний судалгаа шинжилгээний болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэгийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн;
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw