Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 104 хорих газраас тэнсэн суллагдсан хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэл насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэг, насанд хүрээгүй хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанаас үлдсэн хугацааг тус тус хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан. Хорих ялын эдлээгүй үлдсэн хугацаанаас нь хоёр жил хасагдах гэмт хэрэг, түүнчлэн өршөөлд хамрагдахгүй хаалтад орсон гэмт хэргээс бусад гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна. Өршөөлд хамрагдсан этгээд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөөс чөлөөлөгдөхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар хуульчилсан. Хэрэв сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний эцэст энэ хуулийг хэрэглэнэ. Хуулийн Дөрөвдүгээр бүлэгт хууль хэрэглэх журмыг тусгасан болно. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх Т.Оюунчимэг Утас: 267155, 95526088 --- оо О оо --- ЭРҮҮГИЙН ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг Монгол Улсын Их Хурлын чуулганы 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/ нь ерөнхий, тусгай анги, 30 бүлэг, 275 зүйлтэй бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн давуу болон сул талууд, үр нөлөөтэй хэрэгжиж байгаа зүйл, заалтыг судлан үзэж хэм хэмжээг тодорхой болгох, ойлгомжгүй буюу оновчгүй хэрэглэсэн зарим нэр томьёог залруулах, олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх зорилгоор тус хуулийг шинэчилэн найруулсан. Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/ нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд дараах асуудлыг тусгасан. 1/Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн ерөнхий ангийн талаар: 1.Ерөнхий ангид нэрлэж, томьёолсон зарчмуудын агуулгыг Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэм, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенци, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид заасан агуулгаар томьёолсон. Тухайлбал, олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмыг хууль ёсны болон шударга ёсны зарчимд
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw