157 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà тухай конвенц болон нэмэлт протоколд Монгол Улс нэгдэн орсныг соёрхон баталсан. Тус конвенцийн хэрэгжилтийн талаархи Монгол Улсын анхдугаар тайлан илтгэлийг НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хороо 2015 онд Швейцарийн Женев хотноо хуралдсан 13 дугаар хуралдаанаар авч хэлэлцээд, цаашид конвенцийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар Монгол Улсад зөвлөмж ирүүлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд оролцох тэгш эрх, түүнийг хангах, хэрэгжүүлэх, хамгаалах талаар төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг, оролцоо, баримтлах зарчмыг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд 45 зүйл, 149 хэсэг, 104 заалттай. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд “хөгжлийн бэрхшээлтэй хүн” гэдэгт бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг, “хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварлан гадуурхах” гэж хөгжлийн бэрхшээлтэй хүн улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаанд иргэний үндсэн эрх, эрх чөлөөг бусадтай адил тэгш эдлэх, нийгмийн баялгаас тэгш хүртэх, хөгжилд хувь нэмрээ оруулах, тохирох хэрэглэгдэхүүнээр хангагдах боломжийг үгүйсгэх, хязгаарлах үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгоно гэж тодорхойлсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн амьдралд эрх тэгш оролцоход аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг үл тэвчих, хөгжлийн бэрхшээлтэй хүний сонголт хийх эрх, хараат бус байдлыг хүндэтгэх, сурч боловсрох, хөдөлмөрлөх, нийгэмших зэрэг бүхий л харилцаанд оролцох хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг саадгүй, хүртээмжтэй хангах орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжих эрхийг хангах, тэдний онцлог байдлыг хүндэтгэх, хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүнд тэгш, хүртээмжтэй хүргэх явдал нь бүх нийтийн үүрэг байх, хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй холбоотой төрийн бодлого, шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүн, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн бус байгууллагын төлөөллийн оролцоог хангах зарчмыг баримтална. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулж байгаа иргэн, хуулийн этгээдийг хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах, тохирох хэрэглэгдэхүүн бүхий ажлын байр бий болгохыг урамшуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрлөх чадварт тохирох хэрэглэгдэхүүн бүхий ажлын байр бий болгох, тэдгээрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төсвийн хөрөнгөөр хийх худалдан авалтад тэргүүн ээлжинд хамруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүн мэргэжлээрээ ажиллахад шаардагдах ажлын багаж, тоног төхөөрөмж, материал болон шаардлагатай хэрэгслийг худалдан авахад нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нэг удаа санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дунд мэргэжлийн ур чадварын тэмцээн зохион байгуулахад төрөөс дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн ур чадварын олон улсын тэмцээнд амжилттай оролцсон хөгжлийн бэрхшээлтэй хүнд урамшуулал олгох, урамшуулал олгох журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлах, хөгжлийн бэрхшээлтэй хүнд мэргэжлийн чиг баримжаа, ур чадвар олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа сургалтын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг хуульд тус тус тодорхой тусгасан. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг дагалдуулан Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд нэмэлт оруулах
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw