Чуулганы танилцуулга

153 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà Мөн хуулиар 50 хүртэл сая төгрөгийн үйлдвэрлэлийн хөрөнгө эсхүл үйлчилгээний борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжид дараахь боломж бий болсон. 1.Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөрийн газар, хэлтсээр дамжуулан аж ахуй, бизнес эрхлэлтийн сургалт, бизнес инкубацийн үйлчилгээ, зөвлөгөө, мэдээлэлд хамрагдаж, ур чадвараа дээшлүүлэх. 2.Уян хатан нөхцөл бүхий жижиг зээл авч, бизнесээ тогтворжуулах, үйл ажиллагаагаа өргөтгөх, улмаар ажлын байраа тогтвортой хадгалж, жижиг, дунд үйлдвэрт шилжих эдийн засгийн чадавхиа нэмэгдүүлэх. 3.Авсан зээлийнхээ 80 хүртэл хувийг батлан даалгаж, эрсдэлээ бууруулах. 4.Хуулиар тогтоосон шалгуур нөхцлийг хангасан тохиолдолд аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан бизнесийн төслөө үндэслэн гарааны санхүүгийн дэмжлэг авах. 5.Аймаг, дүүрэгт байгуулагдсан борлуулалтын цэгээр дамжуулан бараа бүтээгдэхүүнээ борлуулах. 6.Жижиг зээл, санхүүгийн дэмжлэгт хамрагдан бизнесээ тогтвортой эрхлэх тохиолдолд ажлын байрны түрээсийн хөнгөлөлтийг бүсийн ялгавартайгаар эдлэх. 7.50 саяас доош төгрөгийн бараа, ажил, үйлчилгээ борлуулсан тохиолдолд /импортоос бусад/ нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх зэрэг боломжууд таны өмнө нээлттэй байна. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн Утас: 262804, 99060380 --- оо О оо --- ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулж, 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хүүхдийн эрхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг Улсын Их Хурал 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль 1998 онд батлагдсан бөгөөд 2003 онд томоохон нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч хуулийн хэрэгжилт хангалтгүй, хүүхдийн эрхийг бүрэн тодорхойлох, хүүхдийн эрх ашигт тулгамдсан асуудлыг оновчтой шийдвэрлэх, зохицуулах, хянах, хариуцлага хүлээлгэх чадамж тааруу байгааг удаа дараагийн судалгаа харуулсан байна. Хүүхдийн эрхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль нь хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээдийн бүрэн эрхийг тодорхойлж, хүүхдийн эрхийг хангах тогтолцоог бий болгох, хүүхдийн эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд 22 зүйл, 151 хэсэг, 81 заалттай. Хүүхдийн эрхийг хамгаалахад хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх, төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах, хүүхдийн нас, төлөвшлийн байдлыг харгалзан, түүний үзэл бодолд хүндэтгэлтэй хандах, хүүхдийн эрхийг хангахад үндэсний уламжлалт зан заншил, ёс суртахууны үнэт зүйлд тулгуурлах, хүүхдийг нас, бие, сэтгэхүйн онцлогт нь тохирсон мэдээ, мэдээллээр хангах зарчмыг баримтлана.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw