Чуулганы танилцуулга

37 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà мэдүүлэх журмын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу хянаж, Тамгын газрын удирдлагад танилцуулсан бөгөөд 8 хууль, 5 тогтоолыг энэ хуульд заасан шаардлагыг хангуулахаар хууль санаачлагчид албан бичгээр буцаасан. 2/Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 27 дугаар захирамжаар баталсан “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эцсийн найруулга хянах журам”-ын дагуу баталсан 425 хууль, Улсын Их Хурлын 65 тогтоолын эцсийн найруулгыг хянан тухайн хууль, тогтоолын агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр нэр томьёо, үг хэллэгийг жигдлэх, найруулгын болон дэс дараалал, бүтцийн зэрэг хууль зүйн техникийн шинжтэй засварыг хийж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулан Ерөнхийлөгчийн хориг тавих хугацаа дуусмагц баталсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг холбогдох байгууллагуудад хүргүүллээ. 3/Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 220 дугаар захирамжаар баталсан “Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар хууль зүйн зөвлөмж гаргах журам”-ын дагуу хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн анхдагч болон хуулийн шинэчилсэн найруулгын нийт 22 төсөлд зөвлөмж гаргалаа. Хууль зүйн зөвлөмжид хуулийн зөрчил, эрх зүйн хийдэл, давхардалыг арилгах, зохицуулалтыг боловсронгуй болгохтой холбогдсон нийт 371 саналыг тусгасан ба ахлах зөвлөхүүд холбогдох Байнгын хорооноос байгуулагдсан төслийн ажлын хэсгийн хуралдаанд оролцож гаргасан зөвлөмж, саналаа танилцуулан, тодорхой саналуудыг ажлын хэсгийн саналд тусгуулан ажиллалаа. 4/Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаярын захиалгаар Сонгуулийн тухай хуультай холбогдуулан нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 8 хуулийн төсөл, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийн дагуу Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуультай холбогдуулан нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 7 хуулийн төсөл нийт 15 удаа хуулийн төсөл боловсрууллаа. Түүнчлэн Үндсэн хуулийн цэцэд гаргах Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын төсөл 13, Хууль зүйн дүгнэлт 5, судалгаа 2, лавлагаа 10-ыг тус тус боловсруулан гаргалаа. 5/Дотоод сүлжээ болон эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfo.mn сайтад шинээр 425 хууль, 65 тогтоолыг файлаар оруулж өөрчлөлт хөдөлгөөнийг хийж, Тамгын газрын хууль тогтоомжийн санд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 60, Монгол Улсын Засгийн газрын тогтоол 593, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэр 11ийг тус тус шинээр нэмж оруулж, шинээр хэвлэгдсэн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 48 дугаарыг хүлээн авч хяналтын хувь бүрдүүлж, 55 удаа хууль тогтоомжийн лавлагаа гаргалаа. ЭРХ ЗҮЙН ЭКСПЕРТИЙН АЛБА

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw