Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 152 6.Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь үнэлгээ, мэдээллийн төвийг шинээр байгуулж, бүтэц, орон тоо, дүрмийг баталж, менежерийг нь томилж, чөлөөлөх бөгөөд тус төв нь суралцагчийн мэдлэг чадвар, дадлыг үнэлэх, дүгнэх журмыг хэрэгжүүлж, хөндлөнгийн шалгалт зохион байгуулах, төгсөгч, мэргэжлийн ур чадвар эзэмшсэн иргэний мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэлт гаргах, ном сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн Утас: 262804, 99060380 --- оо О оо --- ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ БОЛОН ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН БУСАД ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгээр нь баталж хуулийг ердийн журмаар дагаж мөрдөхөөр тогтоов. Уг хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зорилго нь 2001 онд батлагдан, 2011 онд шинэчлэн найруулсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хамрах хүрээ, үзүүлэх үйлчилгээг эдийн засгийн хүндрэлийн үед бичил аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, ажлын байрыг хадгалах, албан бус хөдөлмөр эрхлэлтийг албан хэлбэрт шилжүүлэх боломжийг дээшлүүлэхэд чиглүүлсэн. Үүнтэй уялдан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны менежментийг сайжруулах, тус сангаас үзүүлэх жижиг зээл, зээлийн батлан даалт, санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөл, шалгуурыг уян хатан болгосон. Хууль батлагдсанаар эдийн засаг, нийгмийн дараахь ач холбогдолтой болсон. Үүнд: 1.Эхлэл төдий бизнесийн үйл ажиллагааг дэмжих, улмаар төсвийн бүрдүүлэлт, нийгмийн даатгал талаас эдгээр аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, жижиг, дунд үйлдвэрт шилжүүлэх боломжийг бүрдүүлнэ. 2.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ нь иргэнээс ажил олгогч, аж ахуйн зохион байгуулалтыг дэмжихэд шилжиж, албан бус хөдөлмөр эрхлэлтийг албан салбарт шилжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгжийн төлөвших сонирхлыг өдөөнө. 3.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ нь эдийн засгийн хүндрэлийн үед бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн ажлын байрыг тогтвортой хадгалах, орлогын баталгааг хангахад чухал үүргийг гүйцэтгэнэ. 4.Жижиг, дунд үйлдвэрийн тухай болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиудын хүрээнд үзүүлж байгаа үйлчилгээний зааг ялгаа тодорхой болж, эдгээр хуулиудын уялдаа, зохицуулалт сайжирч, тэдгээрээс иргэд, аж ахуйн нэгжид үзүүлж байгаа төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ. 5.Бизнес эрхлэхэд тулгамддаг гол асуудал болох жижиг зээлийн хүртээмж, батлан даалтын нөхцлийг уян хатан болгоно.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw