59 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà ДӨРӨВ.УЛСЫН ИХ ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ, СУДАЛГАА, СУРТАЛЧИЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 4.1.Мэдээлэл, сурталчилгааны үйл ажиллагаа Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын үйл ажиллагааны талаар хэвлэл мэдээлэл, цахим хуудас, олон нийтийн сүлжээгээр дамжуулан олон нийтэд бодитой, шуурхай, өргөн мэдээлэл өгч ажиллалаа. Улсын Их Хурлын үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээлэл, чуулган болон байнгын хороодын хуралдааны тойм, Улсын Их Хурлын даргын болон гишүүд, Тамгын газрын зүгээс хийсэн хэвлэлийн бага хурал, Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагааны нийт 720 мэдээлэл, англи хэл дээрх 24 мэдээг бэлтгэн open.parliament. mn, www.parliament.mn цахим хуудас, Twitter, Facebook зэрэг олон нийтийн сүлжээгээр дамжуулан иргэд, олон нийтэд шуурхай хүргэлээ. 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын үйл ажиллагааг тоймлон хүргэдэг “Улсын Их Хурал энэ долоо хоногт“ нэвтрүүлгийн 18 дугаарыг бэлтгэн телевизүүдээр нэвтрүүлэн, хэлтсийн open.parliament.mn цахим хуудаснаа байршуулж ажиллав. Мөн Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа цаг үеийн асуудлаар гишүүдийн байр суурийг олонд хүргэх “Улсын Их Хурлын гишүүнтэй ярилцах цаг” нэвтрүүлгийн 17 дугаарыг бэлтгэн 8 телевизээр үнэ төлбөргүй дамжуулан үзэгчдэд хүргэлээ. Түүнчлэн Улсын Их Хурлын даргад хуулийн төсөл өргөн барьсан, гадаад, дотоодын төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан тухай, УИХ-ын гишүүдийн албан уулзалт, Тамгын газрын үйл ажиллагааны талаар дүрстэй буюу видео мэдээлэл 272-ыг бэлтгэн телевизүүдээр дамжуулан цацлаа. Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуйн яамтай хамтран зохион байгуулсан “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нээлттэй хэлэлцүүлэг, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, “Монголын Усны түншлэл” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан “Усны засаглал, институцийг бэхжүүлэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлэг, Эдийн засгийн байнгын хороо, Эрчим хүчний яам хамтран зохион байгуулсан Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэнд, спортын яам хамтран зохион байгуулсан “Сүрьеэгүй Монгол” сэдэвт хэлэлцүүлэг, Төрийн байгуулалтын байнгын хорооноос эрхлэн зохион байгуулсан “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/” сэдэвт нээлттэй сонсгол, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос санаачлан Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо, холбогдох яам, төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан “Хүнсний сав, баглаа боодлын аюулгүй байдал, тулгамдаж буй асуудал, хүний эрүүл мэндэд нөлөөлж буй нөлөөлөл, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Эрүүл мэнд, спортын яамтай хамтран Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах тухай” сэдэвт хэлэлцүүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо, Их Британийн Элчин сайдын яам, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн хамтран зохион байгуулсан “Улс төрийн санхүүжилт:-Сонгуулийн санхүүжилтийн шинэчлэлийн асуудал” сэдэвт хэлэлцүүлэг, Монгол Улсын Их Хурал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд орон нутгийн удирдах ажилтнуудад зориулсан сургалт, хэлэлцүүлэг, Өргөдлийн байнгын хороо “Хот, суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, эрх зүйн орчинг
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw