Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 162 үндэсний хөтөлбөр”-ийн 3.1-д заасан “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал нь байгаль хамгаалах төрийн бодлогын цөмд байж, байгалийн болон түүх соёлын өвийг хадгалан хамгаалах, зүй зохистой ашиглах, экологийн тэнцлийг баталгаажуулах гол үндэс болно.” гэсэн, Улсын Их Хурлын 2014 оны “Ногоон хөгжлийн бодлого батлах тухай” 43 дугаар тогтоолын 3.2.1-д заасан “...тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 2020 онд нийт нутаг дэвсгэрийн 25 хувь, 2030 онд 30-аас доошгүй хувьд хүргэнэ.” гэсэн зорилтууд хэрэгжинэ. Байгалийн ховор экосистем, ландшафт, түүх соёлын үнэт өв, археологийн онцгой ач холбогдолтой олдвор бүхий газар нутгийг унаган төрхөөр нь хадгалан хамгаалж, ирээдүй хойч үед өвлүүлэхээс гадна улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ нэмэгдэх ач холбогдолтой болно. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх Б.Мөнхцэцэг Утас 264405, 99094802 --- оо О оо --- ТАРИАЛАНГИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/, ТАРИАЛАНГИЙН ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ, БАЙГАЛИЙН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд 2015 оны 10 дугаар сарын 13ны өдөр өргөн мэдүүлсэн Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл , Тариалангийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан Таралангийн тухай хуулийг 2004 онд баталсан. Байгаль, цаг уурын өөрчлөлт, техник, технологийн хоцрогдол, хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан тариалангийн хөрс доройтолд орсон нь тогтоогдсон. Үүнээс шалтгаалан хөрсний механик боловсруулалтын тоог нэмэгдүүлснээс хөрсний элэгдэх үйл явцыг хурдасгаж хөрсний үржил, шимийг ядууралд оруулах, улмаар тариалалт, хураалтын технологи зөрчигдөн хугацаа алдсанаас үр тарианы болц оройтох, ургац буурах, бүтээгдэхүүн чанар, стандартын шаардлага хангахгүй болдог байна. Нөгөө талаас химийн гаралтай ургамал хамгаалалын бодис, бордооны хэрэглээ нэмэгдэж, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх зэрэг сөрөг үр дагаврууд бий болж байна. Тариалангийн бүс нутгуудад мал бүхий иргэд шилжин суурьших болсон нь хүн амын тоо нэмэгдэхийн хамт бэлчээрийн малын тоо толгойг огцом өсгөсөн. Үүнээс улбаалан газар тариалан, бэлчээрийн мал аж ахуйтай зөрчилдөж, улмаар ургацын гарц, хэмжээ, технологийн мөрдөлтөнд нөлөөллөөд зогсохгүй хөрсний үржил шим, элэгдэл, эвдрэлд орох, агроэкологийн тэнцвэрт байдал алдагдах зэрэг сөрөг үр дагавар гарах боллоо. Иймд газар тариалан, мал аж ахуйн салбарын өнөөгийн тулгамдаж байгаа дээрх асуудлуудыг шийдвэрлэж, газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулан эрчимжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, газар тариалан, бэлчээрийн мал аж ахуйн зөрчлийг багасгах зорилгоор одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Тариалангийн тухай хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага гарсан юм.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw