Чуулганы танилцуулга

119 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà нэвтрүүлгийн хоногт гарах нийт хугацаа /60 минут/-ны хорин таваас илүүгүй хувь буюу 15 минут нь нэг нам, эвсэл болон нэг нэр дэвшигчид ноогдохоор зохицуулсан ба хамт явагдаж байгаа сонгуулийн хувьд дээрх хугацаа сонгууль тус бүрд хамаарна. 18.Сонгуулийн сурталчилгааны хугацаа нь шинэ хуулиар санал авах өдрөөс 18 хоногийн өмнө эхлүүлэхээр тусгасан бөгөөд хүчингүй болсон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд бол нэр дэвшигчээр бүртгүүлсний дараа эхлүүлэхээр байсан. 19.Сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, ухуулах хуудас, намын туг, далбааг ашиглан сурталчилгаа явуулахыг санал авах өдрөөс 24 цагийн өмнө зогсоодог байсныг больсон. 20.Сонгуулийн сурталчилгаанд насанд хүрээгүй хүнийг сонгуулийг сурталчилгаанд татан оролцуулахыг хориглохоор байсныг насанд хүрсэн эсэхийг мэдэх боломжгүй, хэрэгжүүлэхэд төвөгтэй зохицуулалт тул хассан. 21.Сонгуулийн сурталчилгааны үед цахим хуудас, цахим шуудан ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах боломжтой болсон. 22.Сурталчилгааны хэвлэмэл материалын хэмжээ гурван хэвлэлийн хуудас сонин, гурван хэвлэлийн хуудас сэтгүүл, хоёр хэвлэлийн хуудас ухуулах болон зурагт хуудас, хоёр хэвлэлийн хуудас нэр дэвшигчийн намтар, гурван хэвлэлийн хуудас хийсэн ажлын тайлан байхаар тусгасан. 23.Улсын Их Хуралд суудалгүй улс төрийн намуудын оролцоо Ерөнхийлөгчийн сонгуульд байдаггүй байсан бол эдгээр намууд дангаараа болон хамтран Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг дэмжиж оролцох боломжийг нээж өгсөн. 24.Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрхтэй болсон. 25.Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшихээр бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах, нэгдүгээр сарын 31-ээс өмнө ажлаа өгсөн байх, төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байх, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших бол санал авах өдрөөс гурван сарын өмнө тус тус төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргах ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгэхгүй байхаар зохицуулсан. 26.Байнгын бус ажиллагаатай сонгуулийн хорооны ажилтнууд нь төрийн үйлчилгээний болон захиргааны албан хаагч байх бөгөөд тэдний тухай мэдээллийн санг Сонгуулийн төв газар бүрдүүлж, хууль тогтоомжийн сургалтад хамруулна. Хууль баталсантай холбогдуулан өмнө нь хүчин төгөлдөр мөрдөж байсан 2011 оны 12 дугаар сарын 15-нд шинэчилэн баталсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай, 2012 оны 04 дүгээр сарын 27-нд баталсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, 2012 оны 09 дүгээр сарын 14-нд баталсан Аймаг, сум, дүүргийн иргэдийн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw