Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 32 -“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Оросын Холбооны Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас импортолж байгаа цахилгаан эрчим хүчийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд; -Импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын болон бордооны үйлдвэрийн тоног төхөөрөмж, усалгааны тоног төхөөрөмж, ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус чөлөөлөхөөр хуульчиллаа. 16.Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хууль: Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын үйлчилгээнд ашиглах зориулалтаар импортлох суудлын автомашин, микроавтобус, тусгай зориулалтын автомашин, техник хэрэгслийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн чөлөөлөхөөр хуульчиллаа. 17.Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоол (2016.02.05-ны өдөр баталсан) Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, Япон Улсын Засгийн газартай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэх зорилгоор Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулан импортын архи, дарсанд ногдуулдаг онцгой албан татварын хувь хэмжээг эх орны үйлдвэрийн архи, дарстай ижил хувь хэмжээгээр ногдуулахаар боллоо. 2.Монгол Улсын Их Хурлын тогтоолууд: 1.“Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоол (2015.12.03ний өдөр баталсан. Дугаар 108) Тодорхой шалгуур хангасан сургууль, цэцэрлэг, дотуур байрны барилгыг концессоор хэрэгжүүлэх, урьдчилсан гүйцэтгэлд нь үндэслэн зарим төсөл, арга хэмжээний санхүүжилтийг 2016 онд векселиэр санхүүжүүлж, төлбөрийг 2017 оны төсвийн төсөлд тусгах, эрүүл мэнд, боловсрол, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас бусад салбарын бүх шатны төрийн байгууллага цалингийн зардлаа 10 хувиар хэмнэх, Зам тээврийн сайдын багцын авто замын төсөвт өртөг болон цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх санал боловсруулан Улсын Их Хуралд танилцуулах, “Мах” хөтөлбөрийн болон тариалалтад зориулсан зээлийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт даалгасан. 3.Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хэлэлцэж гаргасан санал, дүгнэлтийн талаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай (Барилгын хуулийн шинэчилсэн найруулгын дагалдан өргөн мэдүүлсэн), Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай (Аж ахуйн үйл ажиллагааны тусгай

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw