Чуулганы танилцуулга

117 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà Хоёрдугаар хэсэгт Улсын Их Хурлын, Ерөнхийлөгчийн, Орон нутгийн Хурлын сонгуулийн тусгайлсан хэм хэмжээг нарийвчлан зохицуулсан. Сонгуулийн тухай хуулиар дараахь зарчмын шинжтэй өөрчлөлтийг хийсэн. Үүнд: 1.Сонгуулийн тогтолцоог хувь тэнцүүлсэн, олонхийн гэж ангилж, хувь тэнцүүлсэн болон олонхийн сонгуулийг дангаар, эсхүл хосолсон байдлаар явуулж болохоор заасан. Хосолсон сонгууль нь зэрэгцээ буюу паралель, холимог байдлаар явагдаж болно. Сонгуулийн тогтоолцоо нь Улсын Их Хурлын сонгуулийн хувьд Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно. Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг 26 тойргоос сонгох, Орон нутгийн сонгуулийн хувьд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тогтоосон тооны төлөөллөгчийг олонхийн сонгуулиар, сонгох юм. 2.Сонгуулийн хугацааг хэрхэн тоолох журмыг анх удаа тусгаж өгсөн. Өмнөх сонгуулиудаар сонгуулийн хугацаа тоолохтой холбоотой, цаг хугацааны маргаан олон гарч байсан бөгөөд тухайн үед Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн зөвлөмжийн дагуу явж ирсэн. Тиймээс сонгуулийн хугацааг Иргэний хуулийн 71-73 дугаар зүйлд заасны дагуу сонгуулийн санал авах өдөртэй уялдуулан жил, сар, хоног, цаг, минутаар тоолно. 3.Нам, эвсэл нэр дэвшүүлэх хугацаа Нам, эвсэл сонгууль товлон зарласнаас хойш 10 хоногийн хоногийн дараа буюу санал авах өдрөөс 40 хоногийн өмнө эхлүүлж, 5 хоногийн хугацаанд дуусгахаар байсныг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, 5 хоногийн хугацаанд дуусгахаар өөрчилсөн. 4.Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн 10 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байхаар хуульчилсан. 5.Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч аль нь ч сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал аваагүй тохиолдолд дахин сонгууль явуулдаг байсныг больсон. 6.Нам эвсэл нийт сонгогчдын 5-аас дээш хувийн санал авч, тойрогт нэр дэвшигч хамгийн багадаа нэг суудал авсан тохиолдолд тухайн нам эвсэлд мандат хуваарилна. 7.Санал хураалт дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар харьяа хэсгийн хорооноос 50 хүртэл хувийг сонгож 24 цагийн дотор техникийн тооллого хийнэ. Техникийн тооллогод сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчийн болон сонгогчдын төлөөллийг оролцуулна. 8.Нэр дэвшигчдийн жендерийн квот нь өмнөх хуулиар 20 хувь байсныг 30 хувь болгон нэмэгдүүлсэн. 9.Сонгогчдын бүртгэлийн систем бүрэн автоматчилагдсан тул анх удаа сонгогч заавал иргэний үнэмлэхээ авч очихгүйгээр зөвхөн хурууны хээг таниулах замаар сонгуульд оролцож, саналаа өгөх боломжтой болсон. 10.Сонгогчдын нэрийн жагсаалтад “түр хасав” гэсэн тэмдэглэл хийгдсэн иргэний санал өгөх боломжийг хангах зорилгоор сонгогчдын нэрийн жагсаалтад нэмэлт

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw