Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 156 Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд өсч хөгжих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хуульд заасны дагуу эвлэлдэн нэгдэх, шаардлага, өргөдөл, гомдол, мэдээлэл гаргаж, түүнийг шийдвэрлүүлэх замаар хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ. Гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлэх яаралтай тусламж, үйлчилгээг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан журмын дагуу үзүүлнэ. Хүүхдийн эрхийн зөрчилд хүлээлгэх хариуцлагыг Зөрчлийн тухай хуулиар, хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оногдуулах ял, албадлагын арга хэмжээг Эрүүгийн хуулиар тус тус тодорхойлно. Хүүхэд хамгааллын тухай хуулийг дагалдуулан Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль болон Хуулийн төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолыг хамт баталлаа. Хүүхэд хамгааллын тухай хууль гарснаар хүүхдийн эрхийг хамгаалах төрийн байгууллагын тогтолцоо, онцлог чиг үүрэг бүх түвшинд тодорхойлогдож, хүүхэд хамгааллын үйлчилгээ мэргэшлийн түвшинд шаардлагатай хүүхэд бүрт хүртээмжтэй хүрэх болно. Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх, хүүхдийн эрхийн талаар судалгаа, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх мэргэшсэн төрийн бус байгуулагуудын үйл ажиллагаа сайжирч, үйлчилгээ нь төрөлжин, чанар, хүртээмж нь дээшилнэ. Хүүхэд хамгааллын тухай хуулийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Харин Хүүхэд хамгааллын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн “Хууль тогтоомжийн тухай хуульд заасан аргачлалын дагуу Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг үнэлэх.” Гэсэн 22.1.7 дахь заалтыг Хууль тогтоомжийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх О.Баяраа Утас: 262804, 99199853 --- оо О оо --- ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулж, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. 2006 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблей 61 дүгээр чуулганаараа Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, түүний нэмэлт протоколыг батлан гаргасан бөгөөд 2008 онд Улсын Их Хурлаас Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw