Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 132 зуучлалын үр ашгийг нэмэгдүүлэх замаар зээлийн жилийн хүүг дунджаар 1-3 хувиар бууруулах бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд даалгахаар заасан. Банкуудын төлбөрийн чадварыг хадгалж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд банкуудад учирч болзошгүй алдагдлыг барагдуулах, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шинэчлэн тогтоож, 2017 онд багтаан хэрэгжүүлэх хугацаатай үүргийг Монголбанкнаас өгсөн бөгөөд банкуудаас ирүүлсэн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх төлөвлөгөөнд банкны актив хөрөнгийн хэмжээ, үйл ажиллагааны онцлогийг харгалзан дүн шинжилгээ хийж, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана. Банкны өөрийн хөрөнгө болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдэд тавигдах нэгдсэн стандартыг шат дараатайгаар нэвтрүүлэх ажлыг үргэлжлүүлнэ. Монголбанкны хяналт шалгалтын аргачлалыг боловсронгуй болгох хүрээнд гүйцэтгэлд суурилсан аргачлалыг эрсдэлд суурилсан шинэ аргачлалтай хослуулж хэрэгжүүлэхээс гадна, хяналт шалгалтын үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалтыг илүү оновчтойгоор өөрчлөн зохион байгуулах боломжийг судална. Монголбанкны хянан шалгагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, хил дамнасан банкинд хийх хяналт шалгалт, зохицуулалтын бодлогыг боловсронгуй болгох зорилгоор гадаадын байгууллагуудтай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд харилцан мэдээлэл солилцох арга хэмжээг үргэлжлүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх хүрээнд төлбөрийн системийн эрх зүйн үндсийг тодорхойлон зохицуулах “Үндэсний төлбөрийн системийн тухай хууль”-ийн төслийг Дэлхийн банк болон холбогдох бусад байгууллагатай хамтран боловсруулах юм. Уг төслийг хэрэгжүүлснээр өндөр технологид суурилсан төлбөр тооцооны системүүдийн харилцан уялдаа бүхий нэгдсэн дэд бүтэцтэй болж, банкны үйлчилгээний хүртээмж нэмэгдэн, одоогийн ашиглаж буй төлбөрийн системийг боловсронгуй болгож, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түвшинд хүргэхээр тооцож байна. Монголбанк системийн хэмжээнд чанаргүй активын хэмжээг бууруулах, банкны салбарын эрсдэл даах чадварыг хадгалах зорилгоор санхүүгийн салбарын чанаргүй активыг хоёрдогч зах зээлд борлуулах, цаашид тэдгээрийг зөв зохистой удирдах боломжийг бүрдүүлж, урт хугацаанд уг үйл ажиллагааны оновчтой тогтолцоог хөгжүүлэх суурийг бүрдүүлэх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран эхлүүлнэ. Монгол Улсын зээлжих зэрэглэл, эдийн засгийн орчныг сайжруулах бодлогын арга хэмжээг 2016 онд авч хэрэгжүүлэх нь нийт эдийн засгийн эрсдэлийг бууруулж, эдийн засагт итгэх итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Үүний зэрэгцээ олон улсын санхүүгийн зах зээлээс шинээр эх үүсвэр татах, хөрөнгө босгох, өмнөх өрийг дахин санхүүжүүлэх өртгийг бууруулах, гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх эерэг нөлөөллүүд бий болно. Манай улсад иргэн, өрх гэрийн түвшинд санхүүгийн суурь мэдлэг хангалттай бус байгаагаас санхүүгийн буруу шийдвэр гаргаж эрсдэлд орох, энэ нь санхүүгийн салбарт сөрөг нөлөөлөл үүсгэх эрсдэлтэй байна. Харин хувь хүний санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлбэл зөвхөн тухайн хүний санхүүгийн эрсдэлийг бууруулаад

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw