Чуулганы танилцуулга

1 АГУУЛГА Улсын Их Хурлын 2010 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлийн хэлсэн үг Нэг. Улсын Их Хурлын 2010 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны нэгдсэн тойм ....…………………………………………... ................ 6 Хоёр. Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа ................................. 15 2.1. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны тухай мэдээлэл ............... 15 2.2. Байнгын хороодын үйл ажиллагааны талаархи мэдээлэл ............................ 17 2.3. Дэд, түр хороодын үйл ажиллагааны талаархи мэдээлэл ........................... 34 Гурав. Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагаа ................................ 37 3.1. Улсын Их Хурлын хууль, тогтоолын хэрэгжилт болон бусад асуудлаар хийсэн хяналт шалгалт ...................................................................... 37 3.2. Улсын Их Хурлын гишүүнээс Засгийн газарт тавьсан асуулга, асуулт .................................................................................................................... 38 3.3. Засгийн газрын мэдээлэл ............................................................................... 38 3.4. Хяналт шалгалтын үйл ажиллагааны талаархи статистик мэдээ ................ 39 Дөрөв. Улсын Их Хурлын мэдээлэл сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаа ................................................................................... 64 4.1. Мэдээлэл, сурталчилгааны үйл ажиллагаа ................................................... 64 4.2. Улсын Их Хуралд иргэд, сонгогчдоос ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлт ................................................................................. 66 4.3. Хууль, тогтоолын төсөлд олон нийтийн өгсөн санал .................................... .67 Тав. Улсын Их Хурлын гадаад харилцаа, хамтын ажиллагаа........................ 71 5.1. Гадаадад хэрэгжүүлсэн арга хэмжээ ............................................................. 71 5.2. Дотоодод хэрэгжүүлсэн арга хэмжээ ............................................................. 72 Зургаа. Улсын Их Хурлын 2010 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын хүрээнд хийсэн судалгаа, шинжилгээний ажлын тойм ................................................................... 75 6.1. Судалгааны төвийн гүйцэтгэсэн судалгааны ажлын жагсаалт .................... 77 Долоо. Хавсралтууд Хавсралт 1. Улсын Их Хурлын 2010 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын жагсаалт ........................ 83 Хавсралт 2. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл .......................................................................... 90 Хавсралт 3. Улсын Их Хурлын 2010 оны намрын ээлжит чуулганаар баталсан хуулийн танилцуулга ...................................................................... 97 Хавсралт 4. Улсын Их Хурлын 2010 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагаатай холбоотой статистик мэдээ ............................................. 153

2 Улсын Их Хурлын 2010 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлийн хэлсэн үг Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хатагтай, ноёдоо Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаа эхлүүлэхээр та бид цуглаад байна. Энэ удаагийн ээлжит чуулган Улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд чамгүй өөрчлөлт, үр дүн гарсан үед нээлтээ хийж байна. Оны эхний хагас жилд эдийн засаг 5 хувь өссөн нь жилийн дүнгээр 7,4 хувьд хүрч тавьсан зорилт хангагдахаар байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн 8 их наядад дөхөж, улсын төсвийн орлого төлөвлөснөөсөө давж биелэх төлөвтэй юм. Зэс, нүүрс, төмрийн хүдэр болон ноолуур зэрэг мал аж ахуйн бүтээгдэхүүний гадаад худалдааны үнэ өсч, экспорт нэмэгдлээ. Энэ онд бид инфляцийг 10 хувийн түвшинд барих зорилт тавьсан бөгөөд үр дүн нь үүнээс хол зөрөхгүй биз ээ. Эдийн засгийн сэргэлт, түүний дотор уул уурхайн үйлдвэрлэлийн хөгжлийн хандлагаас үзэхэд ойрын ирээдүйд манай орны эдийн засаг харьцангуй хурдацтай, өсөлттэй байх төлөв ажиглагдаж байна. Төрийн мөнгөний бодлогыг эдийн засгийн өсөлт, нийгмийн амьжиргааг дээшлүүлэх зорилгод чиглүүлэх боломж ч бүрдлээ. Банкуудын хөрөнгийн нийт эх үүсвэр өнгөрсөн оны мөн үеийнхээс нэг их наядаар нэмэгдэн 4,7 их наяд болж, төлбөрийн чадвар сайжирчээ. Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн доллартай харьцах ханш тогтворжин, гадаад валютын нөөц 1,6 тэрбум долларт хүрлээ. Иргэдийн хадгаламжид баталгаа гаргасан нь банкинд итгэх итгэлийг бататгажээ. Энэ оны 9 дүгээр сарын байдлаар хадгаламж өнгөрсөн оны мөн үеэс 38,6 хувиар өсч, урьд байгаагүй өндөр түвшинд хүрчээ. Энэ бүхэн макро түвшний бодлого бидний бодож төлөвлөсөн хэмжээнд явагдаж байгааг харуулж байна. Бодит эдийн засгийн байдалд ч анхаарал татах зүйл олон гарчээ. Хувийн хэвшлийн бүтээн байгуулалт төсвийн хөрөнгө оруулалтаас хол давж, гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ онд төсвийнхөөсхоёр дахин их болжээ. Эх орны гурилын хэрэгцээг дотооддоо хангах боломжтойгоос гадна нэг сая тонн хадлан, тэжээл бэлтгэх нь дээд амжилт гаргаж байсан 1990-ээд оны түвшинд дөхөж байна. Хүнсний ногоо, төмс, ургамлын тосыг валют заран гадаадаас авахыг эрс багасгах боломжтой боллоо. Иргэдийн хүнсний хэрэглээнд зонхилох байр эзэлдэг мах, махан бүтээгдэхүүний үнэ оны эхний саруудынхыг бодвол буурч байна. Гэхдээ, энэ нь санаа амарч тайвшрах үндэслэл биш ээ. Хөдөлмөрчдийг үе үе бухимдуулдаг махны үнийн гэнэтийн өсөлтийн шалтгаан нь нөөцийг урьдчилан бүрдүүлэх боломжийг алдсантай холбоотой. Энэ бол зах зээлийн мэдрэмж, ажлын зохион байгуулалт дутсаны тодорхой нэг жишээ юм. Зөвхөн мах ч биш цаашдаа үр тариа, гурилын хомсдол гаргахгүй байх талаар урьдаас бодож сайтар зохион байгуулж чадвал ийм бэрхшээлийг дахин давтахгүй байх боломжтой. Эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх бодлогыг бид тууштай явуулах хэрэгтэй байна.

3 Бүс нутгууд дахь үйлдвэрлэлийн парк, Сайншанд, Дорнод нутгийн үүц болсон газрын тос, уран, цайр, тугалга, алт, Говийн бүсийн зэс, нүүрс зэрэг баялагыг эргэлтэд оруулж үйлдвэрийн цогцолборуудыг нэн даруй эхлүүлнэ гэж бид Засгийн газартаа ихээхэн найдаж байдаг аа. Засгийн газар өргөн цар хүрээтэй ийм хөтөлбөр, төсөл, бодлогуудыг Улсын Их Хурлаар батлуулсан юм. Хөгжил дэвшилд мэдэгдэхүйц ахиц авчрах стратегийн бүтээн байгуулалтыг аль болох Монголын бизнес эрхлэгчид, иргэдэд өгөөжтэй байлгах нь нэн чухал. Ингэснээр эх орны хувийн хэвшлийнхний чадавхи улам хүчирхэгжинэ. Өнөөдөр иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийн болон Засгийн газрын байгууллагуудын хамтын нэгдмэл үйл ажиллагаа нэн чухал байна. Газар, байгалийн баялаг, эх орон, ажил үйлсийнхээ жинхэнэ эзэн нь байя, өөрсдөө хийж бүтээе, ажиллая, ирээдүй байна гэсэн иргэд, иргэний нийгмийн бүтээлч сэтгэлгээг дэмжиж байна. Монголчууд та бидний мэргэн ухаан, ур чадвар, ажилд хандах хандлага онцгой ач холбогдолтой бөгөөд чухамдаа бүх зүйл өөрсдөөс маань шалтгаалахаар байна. Монголын мал аж ахуй биднийг үеийн үед тэжээж байх эдийн засгийн үндсэн салбарын нэг хэвээр байх болно. Мал аж ахуй, түүнийг баримжаалан хөгждөг хөнгөн, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбар, газар тариалан, орон нутгийн хийгээд өрхийн үйлдвэрлэл, ардын урлал, оёдол, фермерийн аж ахуй, аялал жуулчлал Улсын Их Хурлын анхааралд байх болно. Эдгээр салбарт манай орны ажлын чадвартай хүний 80-аад хувь ажиллаж, амьдарч байна. Ажлын байр бий болгох үндэс нь орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэл байгуулах явдал гэж үзээд сүүлийн хоёр жил дараалан жил бүр 30 тэрбум төгрөгийг төсвөөс зарцуулахаар хуульчилсан. Зөвхөн аймгийн төвөөр хязгаарлалгүй сумдад ажлын байр, хөгжлийг дэмжих сан бий болгохоор Улсын Их Хурлын гишүүд санаачлага гаргах боллоо. Монголд гурван хүн тутмын нэг нь эрдэмд суралцан оюуны салбарт хүчээ сорьж байна. Жил бүр 50 мянга гаруй зургаан настай хүүхдүүд сургуульд орох болов. Боловсрол, мэдлэгт зарах хөрөнгө хагас их наядад хүрэх болсон нь урьд хожид байгаагүй өндөр үзүүлэлт. Оюунлаг Монгол болохын тулд ирээдүйнхээ төлөө ийнхүү ажиллаж байгаагаараа бид бахархах ёстой. 165 мянган оюутан их, дээд сургуульд суралцаж, 45 мянган мэргэжилтэй ажилтныг улсын шууд зардлаар сургаж байна. Мэдлэгт суурилсан эдийн засаг эндээс эхэлж байгааг та бүхэн бэлхнээ харж байгаа байх аа. Цалин, тэтгэврийг 30 хувь нэмэх нь нийгмийн хамгааллын асуудлыг зөвхөн хөнгөвчилж байгаа болохоос нийгмийн томоохон бэрхшээл болсон ажилгүйдэл, ядуу зүдүү байдлыг гэтэлж байгаа хэрэг хараахан биш гэдэг нь ойлгомжтой. Сонгогчдод амласан 1,5 сая төгрөгийг 2012 оны эхний хагас жилд буюу сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд өгч дууссан байхаар тооцон, 2011 оны төсвөөр энэ асуудлыг үндсэнд нь шийдвэрлэх боломжийг хангах хэрэгтэй байна. Эрхэм гишүүдээ! Багагүй хүндрэл бэрхшээлтэй хэдий ч энэ

4 амлалтыг биелүүлэхийн төлөө ажиллацгаая. Хүний хөгжил сангаас оюутны сургалтын төлбөр хийх, иргэдийн өнөөгийн бодит амьдралд тодорхой тус дэм үзүүлэхүйц хэлбэрээр уг ажлыг зохион байгуулах нь зүйтэй. Амьдарлын үнэхээр хүндрэлтэй иргэдийн амьжиргааг дэмжихэд мөнгөн хэлбэрээр туслах, олон хүүхэдтэй нийгмийн эмзэг хэсэгт үзүүлэх үйлчилгээнд анхаарах нь бидний санаа зовох зүйл төдийгүй, шууд үүрэг билээ. Бид бүхнээс бүтээлч, уйгагүй хөдөлмөр, ажлын нягт зохион байгуулалтыг иргэд хүлээж байгаа. Дутагдал бэрхшээлийг давж урагшаа ахиулан харвал эх орны дүр төрх өөдрөг байгааг дээр миний хэлсэн нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдээс мэдэж болно. Гэвч ажилд багагүй дутагдал байгааг хэлэхгүй байж болохгүй. Засаж залруулахыг бодох, хичээх шаардлага их байна. Манай оронд хууль хэрэгжүүлэх ажилд үлэмжхэн дутагдал оршиж байна. Нэлээд тохиолдолд хэрэгжүүлэх үйл явц өөрөө иргэдэд ойлгомжгүй, үнэндээ зарим тохиолдолд буруу арга, муйхар шаардлагаар хуулийн хэрэгжилтийг хангуулах гэсэн явуургүй арга барил ажиглагдаж байна. Нөгөө талаас хуулийг хэрэгжүүлэхийн оронд тайлбар тавьж, аливаа бэрхшээл дутагдлыг гарсан, “гараагүй” хуулиудад тохох гэж оролдож байна. Хуулийг хэрэгжүүлэхгүй байх, санаатайгаар хүчгүйдүүлэх гэсэн илрэл ч гарах болов. Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлж эрх зүйт төрийг төлөвшүүлэхийн тулд бид хуульд захирагдах ёстой. Хяналт муу тавьж байгаа учраас хэрэгжихгүй, хэрэгжүүлэхгүй гэсэн ойлголт байх ёсгүй. Хууль хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг л гүйцэтгэх засаглал хэмээн ойлгоно. Хуулийн хэрэгжилт төрийн бүх шатны байгууллага, ард иргэд, сонгогчдын хамтын хүчин чармайлтаар хангагдана. Зөвшөөрөл, лиценз, газар, байгаль экологитой холбоотой иргэдийн маргаан тэмцэл, тэдний тавьсан шаардлага хангагдахгүй байгаа, шудрага бус байдлаар ханддагыг зогсоох ёстой. Авилга, шудрага бус байдал газар авсан, төр захиргааны зарим ажилтаны иргэдэд хайнга ханддаг, ихэрхсэн үйл ажиллагаа, өөрсдийгөө илүү бөөцийлж иргэдийн ажил үйлсэд ёс төдий ханддаг явдал байсаар байна. Архидан согтуурах, гэмт хэрэг, зөрчил иргэдийн сэтгэлийг зовоох боллоо. Энэ бүхэн дээр суурилсан нийгмийн дургүйцэл бухимдал байгааг нуух аргагүй. Харин ч бид дүгнэлт хийж ажиллах ёстой. Улс төрийн хяналтын механизмыг улам чангатгахын зэрэгцээ төрийн бүх шатны байгууллагын албан хаагчдын хувийн санаачлага, чармайлт, ухамсар, хариуцлага нэн чухал байгааг энд тэмдэглэе. Эрхэм гишүүд ээ, та бүхэн сонгогчидтойгоо уулзаж, ажил амьдралтай нь танилцаж, иргэдийнхээ санал бодлыг сонсож, боловсруулах бодлого, хэлэлцэхээр төлөвлөсөн хуулиудынхаа тухайд тодорхой бэлтгэлтэй болсон байх аа. Миний бие саяхан Дорнод Монголын их тал, баруун хязгаарын зарим аймаг, сумдад ажиллалаа. Сурч боловсрох, намрын ургац хураах, хадлан өвс бэлдэх, өвлийн бэлтгэл хангах гээд хүн бүр завгүй, эрмүүн хөдөлмөрлөж байгаа нь харагдав. Зуншлага энэ зун ихэнх нутгаар тааламжтай, малчдын сэтгэл хангалуун байна. Энэ бол намрын өнгө байж болох ч бас амьдрал дээрхи бодит байдал мөн.

5 Олон нийтийн зүгээс хурц хурц шүүмжлэл гарч, шаардлага өндөр тавих болсон нь бүтээн байгуулалтын ажил цар хүрээгээ тэлж, шийдвэрлэх асуудал олширон, хөгжлийн хурдыг түргэтгэх гэсэн нийгмийн өрнүүн сэтгэлгээтэй холбоотой юм. Шүүмжлэл, шаардлага нь хууль тогтоох үйл ажиллагаандаа оновчтой бодлого боловсруулах, ур ухаан гарган ажиллахыг бидэнд бас анхааруулж буй хэрэг ээ. Улсын Их Хурал энэ намрын чуулганаар сонгуулийн хуулийг шинэчилсэн найруулгаар батлах, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн журмын хууль, халамжийн болон даатгалын, эрүүл мэндийн, хөдөлмөр эрхлэлтийн зэрэг улс төр, эдийн засаг, нийгмийн томоохон бодлого, эрх зүйн баримт бичгүүд дээр ажиллах болно. Өнгөрсөн чуулгануудаар бид улс орны амьдралд нэн чухал ач холбогдолтой Оюу толгой, Тавантолгойн ордыг ашиглах, Малчдын талаар төрөөс баримтлах бодлого, “Монгол мал”, “Шинэ бүтээн байгуулалт”, Төмөр замын талаар баримтлах бодлого зэрэг томоохон асуудлуудыг шийдвэрлэн, улс орноо санхүү эдийн засгийг хямралаас гэтэлгэн, бүтээн байгуулалтын олон ажлыг эхлүүлсэн билээ. Өнөөгийн Улсын Их Хурал, түүний гишүүд бид хамгийн өгөөжтэй, түүхэн чухал бодлого шийдэлд хүргэх цар хүрээтэй ажлын эхлэлийг тавьж байна, тавих ч ёстой. Энэ бүхэн маань ирээдүйд үлэмжхэн үр дүнд хүрэх болно гэдэгт итгэлтэй байна. Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын 2010 оны намрын ээлжит чуулганыг нээснийг мэдэгдье.

6 НЭГ. УЛСЫН ИХ ИХ ХУРЛЫН 2010 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТОЙМ Улсын Их Хурлын 2010 оны намрын ээлжит чуулганаар нийт 109 хууль, Улсын Их Хурлын 43 тогтоол батлан гаргав. Үүнээс: 1. Бие даасан хууль-12 2. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль- 81 3. Гэрээ, конвенци, хэлэлцээр, соёрхон батлах тухай хууль- 6 4. Хууль, хуулийн зүйл, хэсэг, заалт хүчингүй болсонд тооцох тухай хууль- 10 5. Улсын Их Хурлын тогтоол- 43 Энэ удаагийн намрын ээлжит чуулганаар Монгол Улсын 2011 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай /Шинэчилсэн найруулга/, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай, Нотариатын тухай /Шинэчилсэн найруулга/, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай, Монгол Улсын хөгжлийн банкны тухай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай, хуулиуд болон “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2011 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”, “Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал батлах тухай”, “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай”, “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр батлах тухай”, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай”, “”Ардын хувьсгал-90” медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоол зэрэг эдийн засаг, нийгмийн бодлогын томоохон баримт бичгүүдийг батлан гаргав. Монгол Улсын 2011 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийг Улсын Их Хурал 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр баталсан. Улсын Их Хурлын ээлжит сонгууль болохоос өмнө Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан томоохон зорилтуудыг хэрэгжүүлэх суурь жил гэдэг үүднээс 2011 оны төсвийн зарлага өмнөх жилүүдтэй харьцуулахад нэлээд нэмэгдэж батлагдав. Гэхдээ Улсын Их Хурлаар шинээр батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу төсвийн тогтвортой байдлыг хангах, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс бий болсон орлогоор хуримтлал үүсгэх зорилгоор төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцож анх удаа Төсвийн тогтворжуулалтын санд 183.1 тэрбум төгрөг хуримтлуулахаар төлөвлөлөө.

7 Түүнчлэн орон нутгийн төсвийн бие даасан байдлыг хангах, орон нутгийн төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжийг орон нутагт нь олгох зорилгоор орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлдэг татварын хувь хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан тухайн орон нутгийн эдийн засаг, нийгмийн байдлаас хамааруулан тогтоож байх, уул уурхайн ашигт малтмалын үнэ хэт өндөр өссөн үед тухайн орлогоос төсөвт төвлөрүүлэх татварын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авч байх зэргээр холбогдох хуулиудад зохих өөрчлөлтийг орууллаа. 2011 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 627.7 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын 48.2 хувийг авто зам, эрчим хүч, цахилгаан, дулаан, барилга, хот байгуулалт зэрэг дэд бүтцийн, 15.7 хувийг боловсрол, соёл, шинжлэх ухааны, 11.5 хувийг эрүүл мэнд, нийгмийн хамгааллын, 6.6 хувийг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, 3.6 хувийг хууль, хяналтын байгууллагуудын хөрөнгө оруулалтын зардалд тус тус зарцуулахаар төлөвлөв. Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хууль нь хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан эдийн засаг, нийгмийн томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн юм. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын үндэс тулгуур, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, Үндсэн хуульт байгуулал, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлсэн улсын гол хуулийнхаа тогтвортой байдлыг хамгаалан хангах, нийгмийн зайлшгүй тулгамдсан асуудлаар уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуулиа дээдэлж, түүний Жаран найм, Жаран есдүгээр зүйлд заасан үндэслэл заалтыг гуйвалтгүй баримталж зөв хэрэглэх нарийвчилсан журмыг тогтоон зохицуулсан болно. Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч хүн амын эрүүл мэнд, удмын санд аюул занал учруулж байна гэж үзэн Монгол Улсын Ерөнхийлөгч Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн хойшлуулшгүй арга хэмжээг авч хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах үүднээс Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг санаачилж өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдөр баталлаа. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахаар хуульд заасан шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлснээр 2011-2012 онд шилжих өвөл нийслэлийн агаарын бохирдлыг 50 хүртэл хувиар, 2012-2013 онд шилжих

8 өвөл 80 хүртэл хувиар бууруулж, 2013-2014 онд шилжих өвөл нийслэлийг агаарын бохирдолгүй хот болгоно гэж хууль тогтоогчид үзсэн болно. Монгол Улсын Их Хурал 2011 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг баталлаа. Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц зэрэг олон улсын гэрээнд заасны дагуу эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрх, тэгш боломжийг хангахын тулд ялгаварлан гадуурхах аливаа үйлдэл, дадал, тогтолцооноос татгалзаж, шаардлагатай бүх арга хэмжээ авах, үүний дотор эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүрэг хүлээсэн билээ. Засгийн газраас 2002 оны 274 дүгээр тогтоолоор баталсан Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр, Улсын Их Хурлын 2008 онд баталсан Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого зэрэг бодлогын баримт бичигт жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлыг төрийн бодлогын хэмжээнд авч үзэж хууль тогтоомжид тусган хэрэгжүүлэх, бие даасан хуультай байх зорилт дэвшүүлсэн. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл хэрэг нийгмийн бүх хүрээ, салбарын үйл ажиллагаанд хамааралтай учир энэхүү харилцаанд төрийн байгуууллага, иргэн, хуулийн этгээдийн үүрэг, хариуцлагын хэм хэмжээг тогтоох зорилгоор дэлхийн улс орнуудад жендэрийн харилцааг бие даасан хуулиар зохицуулдаг практик тогтсон байна. Эдгээр үндэслэл, шаардлагыг харгалзан Монгол Улсын Засгийн газар 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Жендэрийн тэгш байдлыг хангах асуудлаар хуулийн төсөл боловсруулна” гэж заасан нь энэ хуулийг боловсруулах үндэслэл болсон байна. Ингэснээр манай улс анх удаа жендэрийн эрх тэгш байдлыг баталгаажуулсан бие даасан хуультай боллоо. Шинэчлэн найруулсан Нотариатын тухай хуулиар нотариатаар гэрчлүүлэхтэй холбогдсон харилцааг зөвхөн хуулиар тогтоохоор болж бусад тохиолдолд төрийн байгууллага, албан тушаалтан баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэх шийдвэр гаргаж болохгүй бөгөөд заавал гэрчлүүлэх нотариатын үйлдлээс бусад үйлдлийг зөвхөн үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрчлэхээр боллоо. Мөн холбогдох 25 хуульд төрийн захиргааны байгууллага болон бусад албан газарт хандахад баримт бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг заавал өгөхөөр хуульчилсан байсныг хасч тухайн баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий албан тушаалтан хуулбарыг нь эх хувьтай нь тулган өөрсдөө үнэ төлбөргүй “хуулбар үнэн зөв” гэсэн тэмдэглэгээ хийж авдаг байхаар хуульчиллаа.

9 Нотариатч нь нотариатын үйлдлийг буруу хийсэн, үйлчлүүлэгчийн хувийн байдлыг буруу тогтоосон зэрэг бусад буруутай үйлдлийн улмаас үйлчлүүлэгчид хохирол учруулсан тохиолдолд түүнийг нөхөн төлөх зорилгоор хариуцлагын даатгалд заавал даатгуулснаар иргэд, хуулийн этгээдэд учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлсэн чухал ач холбогдолтой алхам болно гэж үзэв. Монгол Улсын хөгжлийн банкны тухай хуулийг анх удаа батлан гаргалаа. Үйлдвэржүүлэлтийн бодлогыг хэрэгжүүлэх замаар эдийн засгийн өсөлт, тогтвортой байдлыг хангах, банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийг эрчимжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор Хөгжлийн банк байгуулах талаар 2008 онд Улсын Их Хурлаас баталсан бодлогын баримт бичигт тусгагдсан юм. Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарт чиглэх хөрөнгийн урсгал ихээхэн нэмэгдэж, түүнийг зүй зохистой ашиглах, зохицуулах эрх зүйн орчин шаардагдах болсон. Уг хуульд зааснаар Хөгжлийн банк нь Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилго бүхий энэ хуульд заасан үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй, ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд байх юм. Банкны хөрөнгийг улсын төсвөөс хуваарилсан хөрөнгөөр болон хуульд заасан бусад эх үүсвэрээр бүрдүүлнэ. Энэ банкны үйл ажиллагааны нэг нь Улсын Их Хурлаас баталсан хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд уг зээлийн дээд хэмжээг Улсын Их Хурал тогтоох юм. Хуулийн энэ заалтыг үндэслэн Улсын Их Хурал тогтоол гаргаж Засгийн газраас Хөгжлийн банкинд гаргах зээлийн баталгааны дээд хэмжээг 2011 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 24.7 хувиас, 2012 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 18.8 хувиас хэтрэхгүй байхаар тогтоолоо. Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарыг хөгжлийн бодлогод нийцүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн өсөлт, олон улсын болон европын холбооны стандартын шаардлагад нийцсэн экспорт, импортыг орлох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжсэнээр эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд Хөгжлийн банк нь чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Хөгжлийн банкны санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр нь аж үйлдвэр, дэд бүтцийг хөгжүүлэх, улмаар дотоодын нийт бүтээгдэхүүний бүтцийг боловсронгуй болгон төрөлжүүлж Монгол Улсын хөгжлийг түргэсгэхэд өндөр ач холбогдолтой юм.

10 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-аар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээнд зохих өөрчлөлтийг оруулсан бөгөөд ингэхдээ аж ахуй эрхлэгчдэд, тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчдэд татварын аливаа дарамт үүсгэхгүй байх, иргэдийн амжиргаанд нөлөөлөхгүй байх, өрсөлдөөнийг дэмжих зарчмыг баримталсан. Төрийн үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдээс авдаг хураамжийг энэ хуулиар ил тод, тодорхой болгож, тэмдэгтийн хураамжийн хэлбэрээр Засгийн газар, түүний харьяа байгууллагууд аливаа төрлийн хураамж тогтоохгүй байх эрх зүйн үндсийг бүрдүүлж өгөв. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай хуулиар шүүхийн эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, захиргааны хэргийн шүүхийн тогтолцоог боловсронгуй болгож, Монгол Улсын Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуулийн заалттай уялдуулах зорилгоор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах шийдвэрийг Улсын Их Хурал батлан гаргалаа. Хуульд заасны дагуу Улаанбаатар хотод захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах бөгөөд уг шүүхийн хэргийн нутаг дэвсгэрийн харьяалал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж байх юм. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор Шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн холбогдох заалтыг үндэслэн Улсын Их Хурлаас захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг баталсан болно. Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар бичил уурхайн ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг Засгийн газраас баталсан журмаар зохицуулахаар өөрчлөлт оруулав. Үүний дагуу Засгийн газраас батлан гаргах журамд нэг сумын нутагт 10 хүртэлх нөхөрлөл үйл ажиллагаа явуулах бөгөөд нэг нөхөрлөлд олгох газар нь 5 га хүртэл байх, гэрээг нэг жилийн хугацаагаар байгуулж, гэрээгээ биелүүлсэн нөхцөлд нэг нэг жилээр сунгаж байхаар болов. Мөн бичил уурхайд 18 нас хүрээгүй иргэн, жирэмсэн эмэгтэйг ажиллуулах, хөдөлмөрийн аюулгүйн ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм зөрчих, химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх хэрэгсэл ашиглахыг тус тус хориглов. Бичил уурхай эрхлэх газрыг сум, дүүргийн Засаг даргын гаргасан хүсэлтийн дагуу геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тавьж шийдвэрлүүлэх бөгөөд зөвшөөрсөн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч нөхөрлөлд бичил уурхайн зориулалтаар олгох бөгөөд бичил уурхай эрхлэгч нь Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай

11 хуульд заасны дагуу 53000 төгрөгийн татварыг сар бүр төлж байхаар боллоо. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт хүч хэрэглэн, санаатай үйлдэгдсэн зарим төрлийн хүнд, онц хүнд гэмт хэргийн улмаас амь насаа алдсан болон хүнд гэмтэл учирсан хохирогч, түүний гэр бүлийн гишүүнд төрөөс нөхөн төлбөр олгох зориулалт бүхий Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санг шинээр бий болгов. Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж улсын төсвөөс тодорхой хөрөнгийг Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санд жил бүр төвлөрүүлж, уг сангаас гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчдод шүүхийн шийдвэрийг үндэслэн нөхөн төлбөр олгож байхаар боллоо. Тухайлбал, гэмт хэргийн улмаас хохирогчийн бие махбодид хүнд гэмтэл учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, хохирогч нас барсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгохоор хуульчиллаа. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг энэ намрын ээлжит чуулганаар хэлэлцэн баталлаа. Монгол Улсын Засгийн газар 2010 оныг ”Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаж, энэ ажлын хүрээнд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнийг олгохтой холбогдсон харилцааг зохицуулж байгаа эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зохих өөрчлөлт оруулахаар холбогдох хуулийг санаачлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Энэ дагуу Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан 70 гаруй тусгай зөвшөөрөл, зөвшөөрлийг хүчингүй болголоо. Ингэснээр төрийн үйлчилгээг сайжруулах, хөнгөвчлөх, оновчтой болгох зорилтууд амжилттай хэрэгжихийн зэрэгцээ, аж ахуй эрхлэгч хувь хүн, хуулийн этгээд нь өөрсдийн бизнесээ хүнд суртал, дарамт шахалтгүйгээр, чөлөөтэй, үр ашигтай эрхлэхэд эерэгээр нөлөөлөх болно. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2011 онд баримтлах мөнгөний бодлого нь макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангаж дунд болон урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихэд чиглэгдэх юм.

12 Дунд хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг нэг оронтой тооноос хэтрүүлэхгүй байх, эдийн засгийг хямралд өртөмтгий эмзэг байдалд хүргэхгүй байх, хямралыг сөрөх чадавхийг бий болгох зорилгоор макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын эрүүл, зохистой байдлын шинжилгээг хийж, төрийн мөнгөний бодлогод тусган хэрэгжүүлэх, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэж уян хатан тогтох зарчмыг баримтлах зэргээр төрийн мөнгөний бодлогыг тодорхойлов. Түүнчлэн уг бодлогын баримт бичигт төрийн мөнгөний бодлогын талаар Монголбанк, Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хорооноос хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой тусгав. “Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор өнөөгийн мөрдөж байгаа гадаад бодлогын үзэл баримтлал батлагдан гарч байх үеэс хойшхи хугацаанд манай гадаад орчинд бий болсон хувьслыг товч дурдаж, дотоод нөхцөл байдлын өөрчлөлт, тухайлбал Монгол Улс ардчилсан ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, зах зээлийн эдийн засагтай улс болж хөгжихийн хирээр гадаад харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж, гадаадад ажиллаж, сурч байгаа иргэдийн тоо үлэмж хэмжээгээр нэмэгдсэнийг, хурдтай хөгжлийн шинэ шатанд тулж ирээд байгааг, түүнчлэн гадаад харилцааны үр өгөөжийг улам нэмэгдүүлэх, гадаад харилцааг эдийн засагжуулах шаардлага тулгарч байгааг тодорхойлсон. Мөн Монгол Улс энхийг эрхэмлэсэн, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого баримтлахыг чухалчиллаа. Түүнчлэн гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангаж, залгамж чанарыг хадгалах, энэ хүрээнд төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагуудын гадаад харилцааг уялдуулан зохицуулах, хяналт тавих чиг үүргийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэхээр зарчмын шинэ зохицуулалт орууллаа. “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхай болон эрчим хүчний салбарын төрийн өмчийн компаниудын урт хугацаат зээлийг анх зээлсэн үеийн ханшаар тооцон төгрөгт шилжүүлэх, ханшийн зөрүүнээс үүсэх алдагдлыг Засгийн газар бүрэн хариуцах, мөн төвийн бүсийн эрчим хүчний компаниудад улсын төсвөөс олгож байгаа татаасын хэмжээгээр тухайн салбарын компаниуд болон нүүрсний уурхай хоорондын хуучин өр, авлагыг бүрэн хааж, эрчим хүчний салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх үйл явцыг эрчимжүүлэн менежментийг сайжруулж, үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийн үр ашгийг дээшлүүлэх,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw