138 хөтөлбөр, төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод тусгасан төсөл хөтөлбөр, өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барих авто зам, эрчим хүчний барилга байгууламжийн жагсаалтад хамаарагдсан төсөл, хөтөлбөрүүд, Сайншандын аж үйлдвэрийн парк барих төсөл хөтөлбөрийг 2011 оноос эхлэн санхүүжүүлэхийг Засгийн газарт зөвшөөрсөн УИХ-ын тогтоолыг баталлаа. Мөн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуультай холбогдуулан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудыг баталлаа. Хөгжлийн банкны үйл ажиллагаанд Төв банк /Монгол банк/-ны тухай, Банкны тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиуд үйлчлэхгүй байхаар зааснаар Хөгжлийн банк нь тусгайлсан чиг үүрэгтэй санхүүгийн бие даасан институт байх чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байна. Хуулиудыг дагаж мөрдөж эхлэх хугацааг ердийн журмаар буюу “Төрийн мэдээлэл эмхтгэл”-д хэвлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа байхаар тогтоолоо. Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарыг хөгжлийн бодлогод нийцүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн өсөлт, олон улсын болон европын холбооны стандартын шаардлагад нийцсэн экспорт, импортыг орлох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжсэнээр эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд Хөгжлийн банк нь чухал үүрэг гүйцэтгэнэ. Хөгжлийн банкны санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр нь аж үйлдвэр, дэд бүтцийг хөгжүүлэн улмаар дотоодын нийт бүтээгдэхүүний бүтцийг боловсронгуй болгон төрөлжүүлж, Монгол Улсын хөгжлийг түргэсгэхэд өндөр ач холбогдолтой болно. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Д.Энхбат
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw