Чуулганы танилцуулга

45 “Улсын Их Хурлын гишүүний асуулга, Ерөнхий сайдын мэдээлэл, тэдгээртэй холбогдсон аман асуулт, хариулт” товхимолын 6,7,8 дугаар ботиудыг хэвлүүлэн, нийслэл болон орон нутаг дахь сургалчилгааны төвүүдэд тараасан. 3.4 . Улсын Их Хурал болон Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт өгөгдсөн үүргийн хэрэгжилт Улсын Их Хурлын болон Байнгын хороодын тогтоолоор Засгийн газарт өгөгдсөн үүргийн хэрэгжилтийг намрын чуулганы байдлаар “Тэтгэмж, мөнгөн тусламжийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай”, “Төсөв баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай”,“Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай”,“Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр батлах тухай” зэрэг асуудлуудаар нийт 4 тогтоолын 18 заалтаар үүрэг өгөгдснөөс 3 заалт бүрэн хэрэгжиж, 15 хэрэгжих шатандаа байна. Улсын Их Хурлын байнгын хороодоос Засгийн газарт “Засгийн газарт үүрэг, чиглэл өгөх тухай”,“Засгийн газарт санал оруулах, чиглэл өгөх тухай“, “Монгол мал үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг 3 тогтоолын 15 заалтаар үүрэг өгөгдсөн байна. Тогтоолын заалтын биелэлтийг урьдчилсан байдлаар холбогдох яам, Байнгын хороодоос гаргаж ирүүлсэн байдлаар 1 тогтоолын 9 заалт хэрэгжих шатандаа, 2 тогтоолын 6 заалт хэрэгжих хугацаа болоогүй үзүүлэлттэй байна. Дээрхи хугацаанд Улсын Их Хурал, байнгын хороодын хурлын хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт үүрэг өгөгдөөгүй байна. 3.5 Улсын Их Хурлаас явуулсан хугацаатай албан бичгийн хэрэгжилт Улсын Их Хурлын гишүүдээс Засгийн газар болон яам, агентлагуудад хариу ирүүлэхийг хүссэн нийт 1936 албан бичиг явуулснаас 1705 албан бичигт хариу ирсэн нь хугацаатай албан бичиг шийдвэрлэлт 77.7 хувьтай байна. Тайлант хугацаанд 88 байгууллагаас нийт 232 албан бичигт хариуг ирүүлэх хугацаа 20-365 хоногоор хэтрээд байна. БАЙНГЫН ХОРООДЫН АЖЛЫН АЛБА

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw