21 чуулганы 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар батлуулав. 2. Засгийн газраас санаачлан боловсруулж 2010 оны 7 дугаар сарын 8-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж Улсын Их Хурлын чуулганы 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар батлуулав. 3. Засгийн газраас санаачлан боловсруулж 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн ”Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж Улсын Их Хурлын чуулганы 2011 оны 01 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулав. 4. Засгийн газраас санаачлан боловсруулж 2010 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж анхны хэлэлцүүлгээр нь батлуулав. 5. УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн “Зарим байгалийн цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэсэн бөгөөд Засгийн газраас өргөн мэдүүлэгдэх төсөлтэй хамтатган хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр шилжүүлсэн. 6. Засгийн газраас санаачлан боловсруулж 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай, Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Улсын Их Хурлын 2010 оны 12 дугаар сарын 16ны чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хэлэлцэхээр шийдвэрлэсэн бөгөөд Байнгын хорооны 2010 оны 06 тоот тогтоолоор мэргэжлийн судлаач, шинжээчдээс бүрдсэн ажлын хэсэг, 08 тоот тогтоолоор УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд эдгээр хуулийн төслүүдийн талаар холбогдох яамтай хамтран орон нутагт хэлэлцүүлэг зохион байгуулж 2011 оны Хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр тогтсон. Энэ хуулийн төсөл дээр Байнгын хорооны Ажлын хэсэг ажиллаж байна. 7. Засгийн газраас санаачлан боловсруулж УИХ-д 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Бэлчээрийн тухай хуулийн төсөл, үүнтэй уялдуулан “Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлд мэргэжлийн санал дүгнэлт гаргах үүрэг бүхий судлаач, шинжээчдийн багаас бүрдсэн ажлын хэсэг 2010 оны 06 тоот тогтоолоор байгууллагдан ажилласан бөгөөд тус Байнгын хорооны 2010 оны 12 дугаар сарын 29-ний
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw