Чуулганы танилцуулга

125 хөрөнгө оруулалтад 24,0 тэрбум төгрөг, орон нутагт төсвийн эрх мэдэл, санхүү, төсвийн боломжийг нэмэгдүүлэх зорилгоор аймагт бүрт 500-800 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх боломжийг орон нутгийн төсөвт суулгасан, мөн төсвийн хууль болон дагалдах хууль тогтоомжид /Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай/ холбогдох өөрчлөлтийг оруулсан, эрх зүйн баримт бичиг болж төсвийн шинэчлэлийг бодитой ахиулсан төсөв болсон. 2012 оны Улсын Их Хурлын сонгууль болохоос өмнө Засгийн газрын мөрийн хөтөлбөрт суусан томоохон зорилтуудыг хэрэгжүүлэх суурь жил гэдэг үүднээсээ төсвийн зарлага нэлээд томорсон байгаа нь урд жилүүдийн төсвөөс онцлох төсөв болсон. Монгол Улсын 2011 оны төсвийн онцлог Монгол улсын 2011 оны төсөв нь дараах онцлог шинж чанарыг агуулсан. Үүнд: УИХ-аар шинээр батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу төсвийн тогтвортой байдлыг хангах, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс бий болсон орлогоор хуримтлал үүсгэх зорилгоор төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцож анх удаа төсвийн тогтворжуулалтын санд 183.1 тэрбум төгрөг хуримтлуулахаар төлөвлөлөө. Орон нутгийн төсвийн бие даасан байдлыг хангах, орон нутгийн төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжийг орон нутагт нь олгох зорилгоор орон нутгийн ИТХ-аас орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлдэг татварын хувь хэмжээг УИХ-аас баталсан хязгаарт багтаан тухайн орон нутгийн эдийн засаг, нийгмийн байдлаас хамааруулан тогтоож байхаар Авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд батлагдлаа. Уул уурхайн ашигт малтмалын үнэ хэт өндөр өссөн үед тухайн орлогоос төсөвт төвлөрүүлэх татварын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авч байхаар хуульд өөрчлөлт оруулсан. Энэхүү татварыг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулж ногдуулах бөгөөд зэсэнд 5 + 15%, бусад ашигт малтмалд 5 + 5% -иар тооцон авч байхаар тусгасан. Монгол Улсын төсөвт гадаадын төслийн зээлийн ашиглалтын дүнг 2010 оныг хүртэл Сангийн сайдын багцад бүхэл дүнгээр тусгасаар ирснийг өөрчилж төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцад зардлын зүйл бүрээр тодорхой тусгалаа. Ирэх 2011 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 627.7 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын 48.2 хувийг авто зам, эрчим хүч, цахилгаан дулаан, барилга, хот байгуулалт зэрэг дэд бүтцийн, 15.7 хувийг боловсрол, соёл, шинжлэх ухаан, 11.5 хувийг эрүүл мэнд, нийгмийн хамгааллын, 6.6 хувийг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw