38 тухай, Хот байгуулалтын тухай, Автозамын тухай хуулиудын хэрэгжилттэй ажлыг зохион байгуулав. Улсын Их Хурлын 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 48 дугаар тогтоолд заасны дагуу худалдан авч нөөцөлсөн газрын тосны бүтээгдэхүүний хадгалалтын байдал, уг нөөцийг худалдан борлуулах үнэ өртөг, тооцоо судалгаатай танилцаж, зарим лавлагаа, тайлбар гаргуулан дүнг Байнгын хороогоор хэлэлцүүлж, улмаар уг нөөцөлсөн нефть бүтээгдэхүүнийг худалдан борлуулах тогтоолыг Улсын Их Хурлаар батлууллаа. Түүнчлэн Улсын төсөв, Монгол Улсыг хөгжүүлэх сан, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөгдсөн Сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэл, санхүүжилтийн байдалтай танилцах Ажлын хэсэг ээлжит чуулганы хугацаанд Дорноговь, Дорнод аймгийн нийт 8 суманд ажиллаж, дүнгээ Байнгын хорооны хуралдаанд хэлэлцүүлж, Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн талаар авах зарим арга хэмжээний тухай 9 заалт бүхий Байнгын хорооны тогтоолыг батлуулан Засгийн газар болон холбогдох газруудад хүргүүлсэн нь хяналт шалгалтын чиглэлээрх үр дүнтэй томоохон арга хэмжээ боллоо. Ээлжит чуулганы хугацаанд Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагуудын болон тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд багтдаг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Зам тээвэр барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны төсвийн зарцуулалтын гүйцэтгэлийг хянан хэлэлцэж, төсвийн хяналт, харицулагыг чангатгах, төсвийн төлөвлөлтийг боловсронгуй болгох чиглэлээр тодорхой удирдамж, чиглэлийг өглөө. Улсын Их Хурлаас болон Байнгын хорооноос гаргасан тогтоол, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих ажлын хүрээнд Улаанбаатар хотод улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй авто зам, гүүрийн барилгын ажил, Оюутолгой болон Тавантолгойн ордын ашиглалтын явц, байдалтай газар дээр нь танилцан, дүнг Байнгын хороогоор сонслоо. Мөн Концессийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах санал, дүгнэлт гаргах, Монгол Улсын Их Хурлын 2009 оны 57 дугаар тогтоолын хэрэгжилт, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний биелэлтийн явц байдалтай танилцах ажлын хэсгүүдийг Байнгын хорооноос байгуулагдан ажиллаж байна. 3. Байнгын хорооны дотоод ажлын талаар 2010 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороонд хандаж Төрийн болон бусад байгууллага, хуулийн этгээд, иргэдээс 590 албан бичиг, 270 өргөдөл гомдол /нийтдээ 941 хуудас/ ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэн, хариуг холбогдох байгууллага, иргэдэд хүргүүлэв. Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооноос 14 тогтоол гаргасны зэрэгцээ Засгийн газар, Яам, газар, байгууллагад нийт 45 албан бичиг, 10 хуралдааны тэмдэглэл хүргүүлсэн байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw