Чуулганы танилцуулга

145 тав, Арван ес, Хорьдугаар зүйл, Хорин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин нэг, Дөчин долдугаар зүйл, Дөчин есдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Жаран найм, Жаран есдүгээр зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно. /хуулийн 5.2.2 дахь заалт/ 6. Ерөнхийлөгч нь төрийн тэргүүний хувьд энэ хуулийн 5.2.2-т зааснаас болон дор дурдсанаас бусад асуудлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль санаачилж болно: 1/ Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгосон бүрэн эрхийг өргөтгөх, хязгаарлах, эрх хэмжээг нэмэгдүүлэх; 2/ Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн болон үлдсэн бүрэн эрхийн хугацааг сунгах, бусад байдлаар өөрчлөх; 3/ Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавих шаардлагыг сулруулах, өөрчлөх. 7. Улсын Их Хурлын гишүүн энэ хуулийн 5.2.2-т зааснаас болон дор дурдсанаас бусад асуудлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль санаачилж болно: 1/ Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн болон бүрэн эрхийн хугацааг сунгах; 2/ Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг өргөтгөх, үүрэг, хариуцлагыг сулруулах; 3/ гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн тодорхой бүрэн эрхийг олж авах. 8. Засгийн газар нь энэ хуулийн 5.2.2-т зааснаас болон дор дурдсанаас бусад асуудлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль санаачилж болно: 1/ Улсын Их Хурал,Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарлах, өөрчлөх; 2/ шүүх эрх мэдлийг хязгаарлах, өөрчлөх; 3/ Засгийн газрын гишүүний эрх хэмжээг нэмэгдүүлэх. 9. Улсын Их Хурал төслийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлнэ. Төслийг батлахдаа гурван хэлэлцүүлгээр шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурав, түүнээс дээш хувь нь “батлах” санал өгсөн бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль батлагдсанд тооцно. 10. Ерөнхийлөгч Улсын Их Хурлаас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн уг эхийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын долоо өдрийн дотор хянан үзэж хэрэв уг хууль бүхэлдээ буюу түүний аль нэг зүйл, хэсэг, заалт, нэр томъёоны агуулга нь Үндсэн хуульд харшилсан гэж үзвэл Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар хориг тавьж болно. 11. Улсын Их Хурал төслийг энэ хуульд зааснаар хэлэлцээд тухайн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар тогтвол Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16 дахь заалт, Жаран наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоол гаргана. Ард нийтийн санал асуулгад сонгогчдын нэрийн жагсаалтад хууль ёсоор бичигдсэн нийт иргэдийн олонхи нь оролцож, тэдгээрийн олонхи нь уг хуулийг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw