6 НЭГ. УЛСЫН ИХ ИХ ХУРЛЫН 2010 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТОЙМ Улсын Их Хурлын 2010 оны намрын ээлжит чуулганаар нийт 109 хууль, Улсын Их Хурлын 43 тогтоол батлан гаргав. Үүнээс: 1. Бие даасан хууль-12 2. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль- 81 3. Гэрээ, конвенци, хэлэлцээр, соёрхон батлах тухай хууль- 6 4. Хууль, хуулийн зүйл, хэсэг, заалт хүчингүй болсонд тооцох тухай хууль- 10 5. Улсын Их Хурлын тогтоол- 43 Энэ удаагийн намрын ээлжит чуулганаар Монгол Улсын 2011 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай /Шинэчилсэн найруулга/, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай, Нотариатын тухай /Шинэчилсэн найруулга/, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай, Монгол Улсын хөгжлийн банкны тухай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай, хуулиуд болон “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2011 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”, “Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал батлах тухай”, “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай”, “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр батлах тухай”, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай”, “”Ардын хувьсгал-90” медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоол зэрэг эдийн засаг, нийгмийн бодлогын томоохон баримт бичгүүдийг батлан гаргав. Монгол Улсын 2011 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийг Улсын Их Хурал 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр баталсан. Улсын Их Хурлын ээлжит сонгууль болохоос өмнө Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан томоохон зорилтуудыг хэрэгжүүлэх суурь жил гэдэг үүднээс 2011 оны төсвийн зарлага өмнөх жилүүдтэй харьцуулахад нэлээд нэмэгдэж батлагдав. Гэхдээ Улсын Их Хурлаар шинээр батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу төсвийн тогтвортой байдлыг хангах, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс бий болсон орлогоор хуримтлал үүсгэх зорилгоор төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцож анх удаа Төсвийн тогтворжуулалтын санд 183.1 тэрбум төгрөг хуримтлуулахаар төлөвлөлөө.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw