Чуулганы танилцуулга

121 Хавсралт 3 УЛСЫН ИХ ХУРЛЫН 2010 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР БАТАЛСАН ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Нэг.БИЕ ДААСАН ХУУЛЬ УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ Улсын Их Хурал Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль/шинэчилсэн найруулга/-ийг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр батлан гаргалаа. Хуулийг батлан гарах шаардлага Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хууль 1993 онд батлагдан гарч, эрх бүхий этгээдээс эрх олгох, эрх шилжүүлэхтэй холбогдсон баримт бичиг олгох, бүртгэх, гэрээ хэлцэл, баримт бичгийг батлан гэрчлэх, иргэний бүртгэл хийх, шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлэх, зохих этгээдийг улсын бүртгэлд бүртгэх, тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгох, нотариатын үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагаанд улсын тэмдэгтийн хураамж хураах хууль зүйн үндэс болж байлаа. Хууль батлагдсанаас хойш 20 шахам жилийн хугацаа өнгөрөхөд хураамжийн хэмжээнд өөрчлөлт ороогүй, зарим төрлийн үйлчилгээний хураамжийг хэсэгчлэн өөрчилсөн, тухайн хуулиар зохицуулж байсан зарим төрлийн үйлчилгээ хүчингүй болох, өөрчлөлт орох, шинэ нэр төрлийн ажил үйлчилгээнүүд бий болсон зэрэг нь энэ хуулийг шинэчилсэн найруулгын хэмжээнд дахин боловсруулж, батлуулах эрх зүйн шаардлага үүссэн байна. 2000-2008 онд гарсан хуулиудын шинэчлэлтээр тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олгох, эрхийн бүртгэл хийх, аж ахуйн нэгж, байгууллагыг бүртгэх эрх зүйн зохицуулалтад олон өөрчлөлт орж, төрөөс зайлшгүй зөвшөөрөл олгох, хяналт тавих шаардлагатай “Галт зэвсгийн тухай”, “Хувийн хамгаалалтын тухай”, “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай” болон “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”, “Татварын ерөнхий хууль” гэх мэт олон хуулийг шинэчлэн найруулж баталсан юм. Хуулийн бүтэц, зохицуулах харилцаа, хүрээ, ач холбогдол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль/шинэчилсэн найруулга/ нь 3 бүлэг 49 зүйлтэй. 1. Хуулийн шинэчилсэн найруулга нь шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх, нотариатын үйлчилгээ үзүүлэх, иргэн, хуулийн этгээдийн бүртгэл хийх, эрх бүхий этгээдээс эрх олгох, эрх шилжүүлэхтэй холбогдсон баримт бичиг олгох, бүртгэх, гэрээ хэлцэл, баримт бичгийг батлан гэрчлэх, хуулиар тогтоосон бүх төрлийн тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгох төрийн үйлчилгээний хүрээнд

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw