25 цалин, тэтгэлэг, тэтгэмж нийгмийн баталгааны тухай хуулийн төслийн хэлэлцэхээр бэлтгэж байна. 3. Хяналт шалгалтын ажлын талаар Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2010 оны ажлын тайланг Байнгын хорооны хуралдаан дээр хэлэлцэн тус зөвлөлийн 2010 оны ажлын гүйцэтгэл болон 2008 онд Зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах талаар Улсын Их Хурлын гишүүдээс өгсөн үүргийн биелэлтийг шалгах үүрэг бүхий /2011 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 тоот тогтоол/ Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг ажиллаж, хяналт шалгалтын ажлын дүнг 2011 оны 01 дүгээр сарын 26-нд танилцуулав. 4. Зохион байгуулсан хурал, зөвлөлгөөн, семинар Тус байнгын хороо, Шинжлэх ухааны Академиийн Физик-МатематикХимийн салбарын Бага чуулган хамтран 2011 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр “Байгалийн шинжлэх ухаан–Монгол улсын хөгжилд” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт оролцсон УИХ-ын гишүүд, эрдэмтэн судлаачид төрийн бодлогын шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах, төр, шинжлэх ухаан, бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинжлэх ухааны бүтээлийн нийгмийн үнэлэмж ба үр өгөөжийг дорвитой нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээний байгууллагын чадавхийг дээшлүүлэх зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг хийлээ. Физик-Математик-Химийн салбарт хийгдэж байгаа шинжлэх ухааны гол үр дүнгүүд, практикт хүрсэн түвшнийг тодорхойлж, цаашдын судалгааны чиглэлийг тогтоосноор Монгол улсад шинжлэх ухаанд суурилсан эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх, тухайлбал, бага оврын атомын цахилгаан станц байгуулах, нүүрсийг гүн боловсруулж хий болон шингэн түвшний үйлдвэрүүд байгуулах замаар эрчим хүчний асуудлыг ойрын үед бүрэн шийдвэрлэх, органик синтезийн бодисын гаралтай олон төрлийн шинэ материал үйлдвэрлэх, Зэс-молибден, мөнгө, цайр, вольфрам, фосфорит, хайлуур жоншны эрдсийн түүхий эдийг гүнзгий боловсруулах, нанотехнологийн түвшинд судалгааг явуулснаар шинжлэх ухаан шингэсэн эдийн засгийн өндөр ашигтай, экологийн хувьд цэвэр технологиудыг улс ардын аж ахуйн бүх л салбарт (уул уурхай, ХАА, анагаах ухаан, зам тээвэр, холбоо харьцаа гэх мэт) нэвтрүүлж хэрэгжүүлэх асуудлаар эрдэмтэд, улс төрчид, бизнесменүүд санал солилцлоо. Дөрөв. Төрийн байгуулалтын байнгын хороо Төрийн байгуулалтын байнгын хороо 2010 оны намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 18 удаа хуралдаж, 38 асуудлыг хэлэлцэн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw